
АН-ын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч. Өнөрбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
М.Тулгат “Ардчилсан намын анхдугаар Үндэсний чуулганг ирэх сарын 6-10-нд зохион байгуулна. Ардчиллын 30 жилийн алдаа, оноо, улс төрийн системийн мухардал, гажуудал зэргийг хэлэлцэнэ. АН-ын гишүүд, дэмжигчид, бусад нам эвслийн төлөөлөл оролцох боломжтой.
Би ямар нэгэн албан тушаалын төлөө улс төрд байгаа юм биш. Ардчилалд шинэчлэл хийх цаг болсон гэдэг утгаараа улс төрийн гал тогоо руу орсон. Надад дэд даргын албан тушаал сонин биш. Өнөөдрийн Ардчилсан намд үүссэн нөхцөл байдлыг ашиглаад шинэчлэл хийх ёстой. Энэ шинэчлэлийг хийж чадах хүмүүстэй цуг хамтрах хүсэл эрмэлзлэлтэй бий” гэлээ.
Л.САРУУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.