ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ДЭМБ: “КОВИД-19”-ийн нас баралт Европт л нэмэгдэж байна

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-аас Европ тив коронавирусийн цар тахлын улмаас нас барагсдын тоо нэмэгдсээр байгаа нь дэлхийд цорын ганц бүс нутаг болж байна гэж мэдэгдлээ. Энэ талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээлэв.

Сүүлийн долоо хоногт Европт “КОВИД-19”-ийн нас баралт 5 хувиар нэмэгджээ. ДЭМБ-ын мэдээлснээр Норвеги улсад нас баралт 67 хувь, Словакт 38 хувиар өсжээ.

ДЭМБ-ын мэргэжилтнүүд бусад бүх бүс нутагт нас баралтын тоо тогтвортой эсхүл буурч байна гэж мэдэгдэв.

ДЭМБ-аас өмнө нь Европыг цар тахлын голомт гэж нэрлэсэн. Хэрэв Европт яаралтай арга хэмжээ авахгүй бол хагас сая орчим хүн халдварын улмаас амиа алдаж болзошгүйг мэргэжилтнүүд анхаарууллаа.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button