Нийгмийн

ДАТА: Соёл, урлагийн газар ковидын хуулийг зөрчиж, улсын төсвөөр кино хийнэ

Соёл, урлагийн газар нийт 100 сая төгрөгөөр “Хадан дээрх зураг эртний нүүдэлчдийн ахуй” болон "Нүүдэлчдийн буга эрхэмлэх зан үйл ба буган чулуу хөшөө” сэдэвт шинжлэх ухааны баримтат хэмээх тодотгол бүхий хоёр киноны тендер зарласан байна. Эл тендерийг 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр зарласан бөгөөд арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг хүртэл материал хүлээн авна хэмээжээ. Ингэхдээ татвар төлөгчдийн улсын төсөвт төвлөрүүлсэн мөнгөөр эл ажлаа хийнэ хэмээн цохжээ.

Соёл урлагийн газар нь төрөөс соёл урлагийн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, тус салбарт явуулж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар соёл урлагийн салбарын нийгэм эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилгын дор ажлаа явуулдаг.

Гэвч энэ удаад зарласан тендер нь ковидын үед баримтлах хууль дүрмийг зөрчиж буй юм. Учир нь ковидын үед баримтлах хуульд зааснаар "Зардлаа танаж, тэвчиж болох зардлыг танах” хэмээн тусгасан байдаг.


Соёл, урлагын газрын арваннэгдүгээр сарын 25-ны өдөр зарласан тендерийн мэдээг баримт болгон хавсаргав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
erdev
erdev

tom tolgoi erh medel n bvl yu yasan huuli ? buh ym tolgoid bagtaj bn!

хүннү
хүннү

Баримтад кино хийх юм байна. Энэ бол байж болох асууд�##�. Уран сайхны кинонд олон хүн оролцдог. Харин баримтад кинонд бол өөр шүү. Ийм кино хэрэгтэй. Юун Ковидын хууль вэ? ямар кино театарт үзүүлнэ гэсэн биш.

Холбоотой мэдээ

Back to top button