
Эмэгтэйчүүдийн нүцгэн байхыг нь харах, зургийг нь дарахын тулд үйлдсэн хачин жигтэй хэргүүдийн алийг тэр гэх вэ.
Тэгвэл халуун рашаанд орж буй бүсгүйчүүдийн нүцгэн зургийг дарахын тулд эмэгтэй хүний дүрд хувирдаг байсан этгээдийг баривчилжээ.
36 настай Сүгай гэдэг нэртэй этгээд зүсээ хувирган, эмэгтэй харагдахын тулд хиймэл үс, хиймэл хөх ашигладаг байсан гэнэ.
Халуун рашаанд эмэгтэй хүн болж ордог түүний гар утсанд эмэгтэйчүүдийн олон зуун нүцгэн зураг байжээ.
Тухайн этгээд дөрөвдүгээр сараас хойш цагдаад баригдах хүртлээ Акишима, Хачиоши хотын халуун рашааны газраар удаа дараа орж, хэрэг үйлдсэн гэнэ.
Сонирхуулахад, эл этгээд аравдугаар сард айлын цонхоор орж, унтаж байсан 20 орчим настай охиныг хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэмт этгээдийн зургийг ингэж тод харуулах хэрэгтэй. Монголд нуугаад өөгшүүлдэг