
ХБНГУ-ын Эрүүл Мэндийн сайд Карл Лаутербах “КОВИД-19”-ийн цар тахлыг дөрвөн жилийн дотор бүрэн ялах боломжгүй гэлээ.
Карл Лаутербах бол бүх нийтийн вакцинжуулалтыг дэмжигчдийн нэг бөгөөд түүний хэлснээр вакцинжуулалт бол хүн бүрийн “хувийн асуудал” огт биш гэж тодотгов.
Хүн төрөлхтөн коронавирусийг ойрын жилүүдэд бүрэн ялах магадлал тун бага. Германы ЭМ-ийн сайдын хэлснээр “Ойрын ирээдүйд буюу дөрвөн жилийн дараа хүн төрөлхтөн коронавируст цар тахлыг бүрэн ялж чадахгүй. Бид бодитой байх хэрэгтэй” гэв.

Бүх нийтийн вакцинжуулалтыг дэмжиж буй сайдын хэлснээр Германд вакцины нэмэлт тун буюу бүүстер тунг хэр хурдан хугацаанд хийх нь хязгаарлалтыг чангатгахаас хамаарах аж.
Германы өрхийн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Ульрих Вайгельд мөн энэ талаар үзэл бодлоо илэрхийлж, 2022 оны зун ч дахин вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай болно гэсэн юм.
Эрүүл Мэндийн сайд Карл Лаутербах бол сүүлийн улс төрд нэлээдгүй нэр хүндтэй байгаа бөгөөд цар тахлын эсрэг нийгэмд маш их ажил хийж байгаа юм.
Тэрбээр янз бүрийн телевизийн шоу нэвтрүүлгүүдэд шинжээчийн хувиар оролцож, олон удаа эрс таамаг дэвшүүлдэг байсан ч ихэнх нь биелээгүй гэгддэг. Түүнийг Эрүүл Мэндийн сайдаар томилсон нь улс төрийн ажиглагчдын хувьд гэнэтийн зүйл болсон.
(Эх сурвалж: Tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.