НИЙГЭМ

1600 иргэн зорчих эрх хязгаарлах ял эдэлж байна

Монгол Улсын Засгийн Газраас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх чиглэл өгсөний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь уг ялыг эдлүүлэн, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэхэд гэр бүл, найз нөхөд, байгууллага, олон түмний оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд мэдээллийн технологийг ашиглаж, цахим хэлбэрээр ял эдлүүлэх болсноор өртөг зардлыг бууруулсан, иргэдийн амгалан тайван байдал хангагдаж, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ахиц гарах зэрэг нийгмийн эерэг үр дагаварууд бий болж, Монгол Улсын Эрүүгийн ял шийтгэлийн бодлогод эрс шинэчлэлийг авчирсан алхам хийгдсэн юм.

Тус ялын хэрэгжилтийг хангаж эхэлснээс хойш 1600 орчим ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж, 402 ялтны ялыг эдлүүлж, дуусгавар болгосон бөгөөд хяналтад байгаа ялтнуудын 52 хувь нь нийслэлд, 48 хувь нь орон нутагт байна.

 Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд “Цахим хяналт, удирдлагын төв” нь 24 цагаар цахим хяналт, аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсээс биечилсэн хяналтыг тус тус тавин ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button