ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

БНХАУ-д “Омикрон” хувилбарт халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ

Коронавирусийн “Омикрон” хувилбарт вирусийн халдварын анхны тохиолдол БНХАУ-ын Тяньжин хотод илэрсэн байна. Энэ талаар тус хотын халдварт өвчин судлалын төв штабаас эш татан “Тасс” агентлаг мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлснээр, халдвар авсан Хятадын иргэн гадаадад албан томилолттой байж байгаад ирсэн аж. Одоогоор тус иргэнд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч түүнийг эмнэлэгт эмчилж эхэлсэн байна.

Ийнхүү БНХАУ-д коронавирусийн “Омикрон” хувилбарт халдварын анхны тохиолдол боллоо гэж холбогдох албаны эх сурвалж мэдээллээ.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ах
Ах
12 сар 14, 2021 10:23

Odoo mongold

Холбоотой мэдээ

Back to top button