Нийгмийн
“Монгол ган цогцолбор-1” төсөл хэрэгжих үндсэн бичиг баримт батлагдлаа

Монгол улсад хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Дархан Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн байгуулах “Монгол Ган цогцолбор-1” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг УУХҮЯамны дэргэдэх Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөр 2021 оны 09-р сарын 30 өдөр хэлэлцэж 100 хувь дэмжиж баталлаа. Ингэснээр Төмөрлөгчүүд бидний гол зорилт болох эх орны төмрийн хүдрээс эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Монгол Ган цогцолбор-1” төслийн бодлогын үндсэн бичиг баримт батлагдаж, төсөл амжилттай хэрэгжих суурь нь тавигдлаа.
Монгол гангаар
Монголыг хөгжүүлнэ
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.