БХБЯ-ны дэд сайд тэргүүтэй албаны хүмүүс “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2021 оны 09 дүгээр сарын 09 өдөр Барилга хот байгуулалтын яамны дэд сайд Э.Золбоо, БХБЯамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ийн Норм, нормативын хэлтсийн дарга н.Алтанхуяг, хэлтсийн дарга Я.Мөнх-Эрдэнэ, БМҮХ-ийн мэргэжилтэн Ч.Дөлгөөн, “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ийн менежер А.Бямбажав, Дархан-Уул аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга н.Батчулуун нар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий захирал М.Отгонбаяр, Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал К.Энхчулуун, Үйлдвэрлэл технологийн хэлтсийн дарга В.Цэрэннадмид, Чанар хяналтын хэлтсийн дарга Н.Батхуяг нар хүлээн авч уулзаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудал, төслийн ажлын явцын талаар танилцууллаа.
Уулзалтын үеэр Барилгын салбарт эрэлт хэрэгцээтэй байгаа иржгэр (арматур) болон гөлгөр ган туйвангийн үйлдвэрлэлтийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, үнийн зохистой түвшинг ханган гадаад дотоодын төсөл хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа барилгын арматурыг үйлдвэрлэн хангах, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагын дагуу чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг БНХАУ, ОХУ –ын дэвшилтэт стандартыг MNS стандарт болгон шинээр боловсруулан гаргаж байгаатай уялдуулан үйлдвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангаж, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх, одоогийн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангаж түүхий эдийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит компаниудаас хаягдал төмрийг үйлдвэрт шууд нийлүүлэх судалгаа, зохицуулалт, түүхий эдийн үнийн өсөлт үүсгэж, чанар стандартын баталгаагүй үйлдвэрлэл явуулж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдийг шударга өрсөлдөөний хэлбэрт оруулж, стандартыг ижил мөрдүүлж ажиллуулах, барилгын материал чанар, аюулгүй байдал, нийтийн эрх ашгийг ханган ажиллах зорилгоор техникийн зохицуулалтыг яамнаас боловсруулан засгийн газраар батлуулан, нийтээр мөрдөн ажиллах, гангийн үйлдвэрт ашиглах технологийн түүхий эд материал, сэлбэгийн гааль, нөат-ийн хөнгөлөлт, ЦЭХ-ний ханган нийлүүлэлтийн боломжит нөхцлүүд, шинэ гангийн үйлдвэрийн ач холбогдол үр нөлөөг нийгэмд , барилгын салбарт мэдээлэх, төслийн ажлыг яамны зүгээс бүхий л талаар дэмжиж хамтран ажиллахаа мэдэгдсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.