“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК тарвага сэргээн нутагшуулах ажлыг дэмжин оролцлоо

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх, салбарын хөгжлийг байгаль хамгаалах асуудалтай тэнцвэртэй хослуулан хөгжүүлэх санаачлагыг дэмжин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 10 толгой Монгол тарвагыг Хустайн байгалийн цогцолбор газраас барьж Хонгор сумын 2-р багийн нутагт сэргээн нутагшуулах ажлыг аймгийн Байгаль орчны Газар, байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлснийг дэмжин 5,000,000 төгрөгийг шийдвэрлэж өгөв.
Монгол тарвага нь хөрсний сийрэгжилт, сэлгэлт, эрдэсжилт, нөхөн сэргээлтэд бусад мэрэгчдийн адил чухал үүрэгтэйн дээр чонын зуны идэш тэжээлийн зонхилох хэсгийг хангадаг, мөн ургамлын гарцыг нэмэгдүүлдэг бусад амьтад, малын өсөлтөд онцгой нөлөөтэй амьтан юм. Тарвага нутагшуулснаар тухайн бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагддаг.
Энэ ажлыг мэргэжлийн өндөр төвшинд зохион байгуулсан Дархан-Уул аймгийн БОГ, Хустай байгалийн цогцолбор газрын захиргаа, “Амьтан асралт” ХХК, “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг”, “Гавилу унаган төрх” нөхөрлөлийн хамт олонд талархал илэрхийлье.
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.