ТОГТООЛЫН ТӨСӨЛ: Түр хороог ТАТАН БУУЛГАЖ, Арбитрыг “анина”

ЗАСГИЙН ГАЗРЫН АМБИЦ: АСУУДЛАА НЭЭЛТТЭЙ ЯРИНГАА БУРУУТАЙ ХҮМҮҮСЭЭ “ШАРЖ ИДЭЦГЭЭЕ”
“Рио Тинто”-г төлөөлж, Б.Болд монголд ирснээр Төрийн ордонд манайхан дотооддоо огт саналаа нэгтгээгүй “нүдний булай” маягийн өргөтгөсөн хуралдаан хийж байв. Тэр нь өдгөөгөөс найман сарын өмнө юм. Өргөтгөсөн хуралдаанд УИХ-ын түр хороо, Засгийн газрын ажлын хэсгийн хэсгийнхэн, сөрөг хүчнээс нэр бүхий гишүүд, Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөллүүд багтаж байв. Харин “Рио Тинто” талаас Б.Болд ганцаараа сууж, хэдэн цагийн турш хүлээцтэй сонсонгоо манайхныг сайтар “тагнаад” гарч одсон удаатай.
Тэр үеэ бодвол Засгийн газар эдүгээ “92-р тогтоолын төслийг хангах боломж үүслээ” гэх өөдрөг үзүүлэлт дээр очтлоо “урагшилжээ”. Тэд “Рио Тинто”-г буулгаж авсан гэх захидлын агуулгаа тогтоолын төсөлд хувирган, УИХ-аар нээлттэй хэлэлцүүлэхээр болов. Энэ нь Засгийн газрын нэр хүндээ өсгөх амбицаас гадна хожмоо “УИХ-аар оруулсан” гэх нийтлэг том шаардлагаа хангахыг зорьсон алхам юм.
Нөгөө талд “Рио Тинто” тал Дубайн гэрээн дээр бүрэн буулт хийнэ гэдгээ мэдэгдсэнээр Ч.Сайханбилэг нартай хуулийн хариуцлага ярих үндэслэл үүсэв. Энэ мессижийг ил зарлахтай зэрэгцээд шүүхээс Оюутолгойтой холбоотой хэргээр ял авч, 5.5 тэрбум төлөн магадлангаар гарч ирсэн С.Баяр намдаа учиргүй тонголзон гүйх болов. Нам, засгийн эрхээ бүрэн атгандаа авсан Л.Оюун-Эрдэнэ энэ бүх мессижийг тогтоолын төсөл дагуулан, нийтийн хэлэлцүүлэг болгох хүсэлтэй яваа нь ингэж ил болов.
-АРБИТРЫН МАРГААНЫГ БҮДГЭРҮҮЛЖ, ХОЖЛЫН ЗААЛТУУДАА ӨРГӨЖЭЭ-
Тогтоолын төсөл үндсэн зургаан заалттай. Эдгээрийг доор агуулгаар нь товчилбол,
Нэг. Оюу толгойн монголын талын 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь ТЭГЛЭХ
Хоёр. Дубайн гэрээг ЦУЦЛАХ,
Гурав. Далд уурхайн төслийн санхүүжилтэд хөндлөнгийн АУДИТ ОРУУЛАХ,
Дөрөв. Гүний уурхай ашиглалтад орох хүртэлхНЭМЭЛТ ЗАРДЛЫГ хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцах,
Тав. “Оюу толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах,
Зургаа. Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.
Дээрх зургаан заалт нь үндсэндээ “Рио Тинто”-гоос ирсэн захидлын агуулгатай бүрэн дүйж буй. Гэхдээ захидалд, “Арбитрын маргаантай холбоотой асуудлыг 6 сарын хугацаанд түдгэлзүүлж Ажлын хэсгийн хүрээнд зөвшилцлийн замаар шийдвэрлэх” утга багтсан. Үүнийг тогтоолын төсөлд нарийвчлан тусгаагүй ч “Татварын актуудын биелэлтийг яг ингэж ойлгоод, цаашаа энэ тохирсноо эвдэхгүй явна” гэх агуулга шингээж өгчээ.
ТҮР ХОРООНЫХНЫ АМБИЦ БА ЗГ-ЫН ИШ МУХАРДАЛ
Хачирхалтай нь, тогтоолын төслийг өргөн барьсан даруйд Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нарын багтдаг УИХ-ын түр хорооны хаалттай хуралдаанаар хэлэлцүүлэв. Өөрөөр хэлбэл, 60 гаруй гишүүнтэй бүлгийн хурлаас илүү түр хорооны хэдхэн гишүүдийн “адислал”-ыг илүүд үзэв. Түр хороо нь зөвшөөрснөөр өнөөдрийн /2021.12.23/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхний хэлэлцэх асуудалд эрэмбэлэгдэв.
Яагаад түр хороогоор хамгийн түрүүнд оруулж, тэднээс зөвшөөрөл авч буй нь басхүү учиртай. Тогтоолын төсөлд “Энэ тогтоолын 1-рт заасан арга хэмжээ бүрэн хэрэгжиж дууссанаар УИХ-ын 92-р тогтоол ХЭРЭГЖСЭН гэж үзсүгэй” гэж туссан. Өмнө нь манай редакц “Рио Тинто-гийн захидал 92-р тогтоолын нэг л заалтыг хангасан” гэж бичсэн агуулгатай дүйцэж буй юм.
Тиймээс ч яг хэлэлцүүлгийн үеэр Түр хорооныхон яаж ч эсэргүүцэж мэдэх тул тэднээс эхлээд УИХ-аар оруулах эсэхийг нь асуусан хэрэг. Нийт долоон заалт бүхий 92-р тогтоол чухамдаа Засгийн газрын ажлын хэсгийнхний урдаа барьж давшсан бамбай байв. Эл тогтоолын төслөөр харин уг бамбайг авч хаяж байгаа юм. 92-р тогтоолыг хэрэгжсэн гэж УИХ-аар баталчхаар Засгийн газар цаашдаа “2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлье” гэж зүтгэх иш үндэсгүй болж байгааг онцлууштай.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: “Рио Тинто”-гоос ирсэн захидалд “Үүнээс цааш буулт хийхгүй” гэж тулгасан тул Засгийн газар эл хүрээнд л тоглолтоо хийхээр шийдэж, дээрх тогтоолын төслийг өргөн барьсан гэлтэй. Ингэснээр Оюутолгойн хэлэлцээ цаашид шинэ мөр үүсгэхгүй, тогтоолын төслийн хүрээнд биелэлтээ шахаж ажиллах нөхцөл байдал руу шилжих юм. УИХ-ын түр хорооныхон үүргээ гүйцэтгэсэн гэж үзснээр татан буугдана.
Үүний дараа баахан бичиг цаас тал талаасаа тулгаж, Арбитраа чухам хэрхэх эсэхээ шийдэх хүлээлт үүсэв. Өөрөөр хэлбэл, тогтоолын төсөл хэрэгжсэнээр Арбитрын маргаан дээр татварын актаа хэрхэн харж үзэх хэлэлцээ л хамгийн чухлаар нэрлэгдэх нь ээ. Тогтоолын төсөл угаас МАН-ын Их хурал лугаа дэглэлтээр УИХ дээр улаан гэрлээр батлагдах тул тоймлох агуулга нь ийм л байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ТҮР ХОРОО БАЙХГҮЙ БОЛОХООР ҮҮНЭЭС ЦААШ НЭХЭМЖЛЭЭД ЯВАХ ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ ДЭЭ.
ТЭГЭХЭЭР ТЭР АРБИРЫН НЭХЭМЖЛЭГЧ НЬ БАЙХГҮЙ БОЛОХООР ХЭРЭГ ХААГДАНА. БИД ОЛОН ТЭРБУМЫН ТАТВАРАА АВЧ ЧАДАХГҮЙ, РИОГЫН БУЛХАЙГ ДАХИЖ СӨХӨХГҮЙ ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА.
энэ нэг зааварсан зунгаар�##�дсан рио тинто гэж юмны хэрүүл хэзээ дууснаа
Arbitriin margaaniig hoishluulj bolohgvi shv herew hoishluulbal OT gereend mongold ashigtai uurchlult oruulj chadahgvid hvrne
Арбитр дээрээ марг�##�дах эсэхээ акт тулгаж шийдэх юм байна
Түр хорооныхон попрох сэдэвгүй боллоо
Дуутай тэнгэр хургүй
Цуутай хүүхэн хуримгүй гэж нг их сүр дуулиан болсон Дорнодын нeфт,Оюу толгой хоёр ч монголын эдийн засагт юу ч өгч чад�##�гүй дашийн шог болж байх шив дээ.
Энэ хэд бас МАНАН-таад эхэлсэн бололтой
Хурц гуайн зөвлөмжөөр явхад оюутолгойг �##�дагд�##�гүй ашиглаж чадна. Энэ нийгэмийн үед байтугай ха�##�ттай соц нийгэмийн үед эх орноо өмөөрч дуугарч адлагдаж явсан эрдэмтэн уурхайчин шүү. Алдаж болохгүй шүү з�##�уус минь.