ЧУУЛГАН: Тэтгэврийг дараалсан таван жилийн дунджаар тооцох хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ
Өнөөдрийн чуулганы үдээс хойших хуралдаанаар Б.Пүрэвдорж нарын гишүүдийн өргөн барьсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг дараалсан долоо биш таван жилийн дунджаар тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Манай улсад дунджаар 317 мянга орчим өндөр насны тэтгэвэр авагч байдаг. 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн таван жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж долоон жил буюу 84 сар болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасаж байгаа аж.
Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог.
Тэгвэл тус хуулийн төсөлд тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлуулах талаар тусгажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Пүрэвдорж гишүүндээ баярлаж байна
man daa bayrlalaa.
ман даа баярл�##�аа