УЛС ТӨР

С.Одонтуяа: Засгийн газартаа эрх мэдлээ өгвөл УИХ тарвал яасан юм бэ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан болж байна. Хуралдаанаар Цар тахлын хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах эсэхийг хэлэлцэж байна. Уг хууль батлагдсанаар ипотекийн зээл төлөлт мөн хугацаагаар сунгагдах боломж бүрдэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "УИХ-д хуулийг дураараа өөрчилдөг, хууль хэрэгжүүлдэггүй байдал газар авлаа. Үндсэн хуульд зааснаар хууль тогтоох, төсөв батлах, хяналт тавих нь УИХ-ын онцгой эрхэд хамаардаг. Ард иргэдээ төлөөлж төрийн эрхийг барьж байгаа гишүүд бид ард түмнээсээ асуух хэрэгтэй. МАН-ын бүлэгт хангалттай эрх мэдэл байна.

Дөрвөн жилийн хоёр жилд нь бүх юмыг Засгийн газартаа өгч байгаа юм бол УИХ тарвал яасан юм бэ. 2020 оны өдийд байдал хүнд байсан. Тэр үед энэ хууль хэрэгтэй байсан. Одоо энгийн болсон байтал яагаад УИХ-ын онцгой эрхэд халдаад байна вэ. Бид МАН-ынхны сонгуулийн бялууг хуваалгах гэж ковидын хуулийг батлаагүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АН бусдыг өөрсөдтэйгээ адилхан луйварчин гэж харуулах гээд байхийм

Холбоотой мэдээ

Back to top button