Нийгмийн

Ч.Өнөрбаяр: Бид жижиг түймэр тавьж гүйсээр байгаад гэрээ шатаалаа

АН-д үүсээд буй үл ойлголцол, цаг үеийн асуудлаар  тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай ярилцлаа.

-АН-ЫН ЕНБД-ЫН ХХУВЬД ХЭН НЭГНИЙ ТАЛД ГАРАХ БОЛОМЖГҮЙ-

-Танай АН гурав хуваагдах шиг боллоо. М.Тулгат мэдээлэл хийгээд С.Эрдэнээ шалгуулах болсноо мэдэгдчихлээ. Яг юу болоод байна вэ?

-Миний хувьд АН хоёр, гурав хуваагдсан гэж харахгүй байна. Үл ойлголцол байгаа юу гэвэл байна. АН нэг л нам шүү дээ. О.Цогтгэрэлийн, Женкогийн, М.Тулгатын, С.Эрдэнийн АН гэж байж таарахгүй. Энэ бол компани биш. Жирийн гишүүд, дэмжигчид нэг цул байгаа. Гацхан удиррдлагын түвшинд, даргын бүртгэлтэй холбоотой асуудал байна. Энэ бидний шийдэх асуудал мөн. АН эвлэрэх цаг болсон. Бид гэр дотроо жижиг түймэр тавьж гүйсээр байж гэрээ шатаалаа. АН сулрах нь эрх барьж байгаа намд ч ашиггүй. Бие биенээ эрчилж, хурцалж, нэгнээсээ хариуцлага нэхдэг байж энэ улс төрийн тогтолцоо бэхжиж, хариуцлагаждаг болохоос хариуцлага нэхдэггүй сөрөг хүчингүй болоод, сонгууль хэлбэрийн төдий болчихвол том зургаараа хортой юм. Тиймээс цаашдаа намынхаа эв нэгдлийн төлөө хаа хаанаа анхаарах ёстой.

-Одоо тэгээд эвлэрүүлэхийн тулд яг яах ёстой юм бэ?

-Өнгөрсөн жил М.Тулгатыг намын даргаар дөрөвдүгээр сарын 07-нд батламжилж байсан. Тэр их хурлаас намын эв нэгдлийг хангах хоёр талын тав таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргах тогтоолыг намын их хурлаас гаргаж байсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ёстой. Цаашдаа хоёр талаасаа тэнцүү хүнтэй ажлын хэсэг гараад хэлэлцээрийн ширээнд суугаад, үл ойлголцлоо шийдээд явах ёстой. Миний харж байгаагаар ойлголцож байгаа асуудал нь илүү олон. Ойланголцохгүй байгаа нь  тун цөөхөн байж магадгүй. Нэг тал нь хүч түрээд ирэхээр л энэ үл ойлголцол гараад байна гэж харж байна. Хурдан эмхрэх ёстой. Бидэнд цаг хугацаа бага байна.

-С.Эрдэнэ, М.Тулгат нар нэгнийгээ шалгуулна гээд байгаа. Тэгээд нэмэртэй юу?

-АН дүрэмтэй журамтай. Бүх зүйл дүрмээрээ явах ёстой. С.Эрдэнэ гэж хүн М.Тулгатыг дүрмийн хороонд өгнө, М.Тулгат С.Эрдэнийг дүрмийн хороонд өгнө гэж хэлсэн. Явж явж манай Үндсэн дүрмийн хороо дотоод хяналтын байгууллага. Бие даасан шүүх л гэсэн үг. Ямар нэг намын удирдлага нөлөөлөлх эрхгүй. Тиймээс энэ хороогоор хэн нь намын дүрэм зөрчсөнийг эцэслэн шийдээд өгчих хэрэгтэй. Бүрэн эрхийнх нь асуудал. Энэ хороог хэн нэг дарга байгуулдаггүй. Намын их хурлаас байгуулдаг. 15 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ хороо талуудын гаргасан гомдлыг дүрмийн хүрээнд шийдээд явах байх.

-Нэг талд байсан хоёр хүн хоёр талд гарчихлаа. Ийм байхад нэгдэж, ажлын хэсэг байгуулаад, эвлэрэх үү?

-Дүрэм журам зөрчсөнтэй холбоотой үл ойлголцол байгаа учраас тэр асуудлуудаа мухарлая гээд Үндсэн дүрмийн хороо руу аль аль тал нь хандаад байна гэж ойлгож байна. Үндсэн дүрмийн хороо асуудлыг хурдан шийдээд, нэг талдаа гаргачихвал шийдвэрийг нь дагаад л явна. Үндсэн дүрмийн хороо аль нэг талд үйлчлэхгүй, хараат бусаар ажиллах байх гэж найдаж байна. Түүнээс биш надад үндсэн дүрмийн хороог төлөөлөөд ярих эрх байхгүй.

-Таны хувьд энэ хоёр хүний хэнийх нь эрх ашгийн талд байгаа вэ?

-АН-ын ЕНБД-ын хувьд хэн нэгний талд гарах боломж байхгүй. О.Цогтгэрэлийн тал нь дайсан юм. М.Тулгат, С.Эрдэнийн тал нь манайх, танайх гэж ярихгүй. Миний хувьд нэг  л нам байгаа. Нэг зарчим хэлэх ёстой. Дүрэм журмаа мөрдөхгүй бол хэнтэй ч байсан хариуцлага ярих ёстой. Өнөөдөр АН Дээд шүүхэд бүртгэлтэй дүрэм журамтай. Хэн нэгэн дарга гарч ирээд дүрмээ нулимаад, үгүйсгээд байх юм бол энэ нам хаачих юм бэ.Хариуцлагатай нам болж чадахгүй. Дүрмээ үгүйсгэдэг байж таарахгүй. Үндсэн хуулийн дээгүүр УИХ гарах юм бол УИХ-ыг зохицуулдаг байгууллага нь ҮХЦ биз дээ. Тэрэнтэй адилхан АН доторх хүмүүсийн дүрэм зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн дүрмийн хороо шийднэ. Би зөв зүйл дээр хэнийг ч дэмжинэ. Буруу зүйл хийсэн бол хэнтэй нь ч хатуу байр сууринаас хандана. Том зургаа харж, намынхаа эвлэрэл рүү явахгүй бол энэ намын нэр хүнд, үнэ цэнэ, Монголын ардчиллын нэр хүнд үндсэндээ байхгүй боллоо.

-БИДНИЙ СУЛ ДОРОЙ, АРЧААГҮЙ БАЙДАЛ МАН-Д ӨГӨӨШ БОЛЖ БАЙНА-

-АН-ын энэ маргааны эх үүсвэрийг Ц.Туваан тавьсан гэдэг. Мөн сөрөг хүчин МАН-ын гар хөл болсон гэгддэг. Хүлээн зөвшөөрөх үү?

-Ц.Тувааны буруу байсан энэ тэр гэж ерөөсөө яримааргүй байна. Одоо урагшаа л харъя. Дандаа өнгөрснөө хараад, тэр ингэж хорлосон гэдэг асуудал яримааргүй байна. Цаг хугацаа зарим юмыг шүүдэг. Үнэхээр буруутай, энэ намын өнөөдрийн энэ байдалд буруутай хүмүүс хожим хариуцлагаа үүрэх байх. Хариуцлага оройтдоггүй. Өнөөдөр бид хагаралдаж, эвдрэлцэл, нэгнээ хэмлээд байгаа энэ байдал явж явж эрх баригчдад өгөөш болж байна. Дураараа дургих, Монголын хувь заяагаар тоглох, хуульгүй юм шиг аашлах замыг нээж байна. Журмын нөхөддөө хандаж хэлэхэд бүгдээрээ дор дороо ухаантай  байж, намынхаа нийтлэг том эрх ашгийг харж, нийт гишүүдийнхээ итгэл үнэмшлийг яаж сэргээх вэ гэдэг тал руу явах ёстой.

-Энэ даргын статустай гурван хүн намынхаа нийтлэг эрх ашиг биш, хувийн эрх ашгийн төлөө тэмцээд байгаа юм биш үү?

-Би тэр гурван хүнийг төлөөлж яриад яахав. Дотор нь орж үзсэн биш. Бүгд л өөрийн итгэл үнэмшил, зарчмыг барьж байгаа байх. Гэхдээ ардчилал гэдэг нэг тал нь хүч түрээд ялдаггүй. Харилцан буулт хийж, ойлголцож байж асуудлыг шийддэг.

-Шударга асуухад та С.Эрдэнэ гэж хүний яриад яваа зүйлтэй санал нэгдэж, дэмжиж байгаа юу?

-Яг үнэндээ буруу зөрүү ярьж байгаа зүйл хүн бүрт байна. Надад ч буруу ярьж байгаа зүйл бий. Нэгнийгээ ялаад, буруутгаад суух цаг бидэнд байгаа юм уу. Ингээд байвал намын эвлэрэл хэзэ ч бий болохгүй. Зарим зүйлийг хаяад урагшаа явмаар байна. Бидэнд бүгдэд нь нэг итгэл үнэмшил байх шиг байгаа юм. Намаа яаж эвлэрүүлэх үү гээд. Гэтэл болж өгдөггүй. Уг нь ширээний ард суугаад юун дээр ойлголцоод, юун дээр болохгүй байгаагаа жагсаагаад, мухарлах ёстой. Сүүлдээ намын жирийн гишүүдийн итгэл үнэмшил унтарлаа. Эрх баригчдад маш их таатай. Бид энэ 30 жилд нэгнийгээ хангалттай л яллалаа. Хар хэрээ шиг болгож ирсэн. Тэгснээр хожсон зүйл байхгүй. Том зургаараа АН-ынхан бүтэхгүй гэх болж. Бүгд муу нэрэндээ живж байна.

-2021 он АН-ын хувьд хар жил боллоо. Дараагийн сонгууль ч дөхлөө. Одоо энэ намын ирээдүй ямар харагдаж байна?

-Хар жилсээд байх юу байх вэ. АН-ын хувьд шинэ сорилтын жил байсан. Намын шинэчлэл гэдэг дарга нар тамгаа солилцоод шийдэгдэггүй байх л даа. Хүн нь солигдоод нам шинэчлэгдэхгүй. Одоо болж байгаа процесс, үйл явц АН дотор шинэчлэл хийх хөрс үүсэж, жам ёсоороо явж байгаа байх. Үүний ард давж гарч чадах уу, тэсэж үлдэж, эвлэрч чадах уу. Тийм орон зай байна уу гэдэг л байна. Нэг төрлийн шинэ сорилт. Сорилтын цаана гарч ирж чадсан нь чадвартай болоод үлддэг. Үүний дараа нам маань хаа хаанаа сургамж авч үлдэх байх. Гарт орсон өргөс авсан юм шиг шууд шийдэгдэхгүй. М.Тулгатын ярьж байгаа зарим зүйлийг зарчмын хувьд зөв гэж харж байна. Тэр асуудлыг нь эцэслэн шийдэх Үндсэн дүрмийн хороо асуудлыг нь нэг мөр шийдээд өгөөч. Та бүгдийн шийдэх ажил. Үндсэн дүрмийн хороог бие даасан байдлаар ажиллах байх гэж найдаж байна.

-Хүчтэй сөрөг хүчин байсан АН уналтад орчихлоо. Гишүүд, сонгогчид, дэмжигчид илтгэл алдарсан байна. Танай намын нэр хүнд сэргэхэд их урт хугацаа орох байх?

-Биднээс л хамаарна. Энэ цаг үед ачаа, хариуцлага үүрч байгаа хүмүүсийн асуудал. Бид ойлголцол руу явж чадахгүй бол их л хэцүү байдалд орох байх. Эсрэгээрээ хаа хаанаа хичээгээд, зарим зүйлээ хойш нь тавиад, ард нь гарч чадвал бас тийм ч яадгаа алдчихаагүй байна. Итгэлийг сэргээх, эргээд унтрах ч амархан.

-Танай намын уналт МАН-ыг дураараа дургихад хүргэж байна шүү дээ?

-Түүнийг бол хүлээн зөвшөөрч байна. МАН мундагтаа өнөөдөр олон сонгуульд ялаад байгаа юм биш. Бид бүгдийн үл ойлголцол, сул дорой, арчаагүй байдалтай холбоотой. Бид хүчтэй болж байж МАН хариуцлагатай болно. Тэгэхгүй бол чихэнд нь хонх уядаг хүн байхгүй гэдэгтэй адилхан эрх баригчид дур зоргоороо байдал хэрээс хэтэрлээ. ЭНэ нь МАН-ыг ч сүйрүүлнэ. Гаднаасаа хүчтэй сөрөг хүчинтэй байж эрх баригчид эрүүл саруул шийдвэр гаргаж, хариуцлагатай ажилладаг. Тэгэхгүй дур зоргоороо, эрх мэдэлдээ бялуураад ирвэл сүйрэл рүүгээ л явдаг. Түүхээс харахад дарангуйлагч нар, улс төрийн намууд, манжийн гүрэн эрх мэдлийн бялуурлаасаа болж унаж байсан. Манай намын доройтол алсын утгаараа МАН-д ч ашиггүй. Одоо бол манай намын гишүүд битгий хэл гишүүн биш хүмүүс ч залаж эхэлж байна. Хүндээ хөнгөнөөс өгнө гэдэг шиг нэгнийхээ дээр гарах гээд байгаа энэ байдлаасаа салмаар байна. Жирийн гишүүдийнхээ итгэл үнэмшил рүү ус цацах юм бол энэ өөрөө хожим уучлашгүй зүйл болно шүү. Бүгдэд нь бодол байгаа байлгүй дээ.

-Дээд шүүх яагаад хэнийг нь ч даргаар бүртгэхгүй байгаа юм бэ. Хууль зөрчөөд байна гээд байгаа?

-Дээд шүүх асуудлыг бөөрөнхийлөөд, саармагжуулаад байна. Би анхнаасаа Дээд шүүх улс төрийн намыг бүртгэдэг зарчмыг буруу гэж боддог. Хуулийн маргаан шийддэг байгууллага бүртгэлийн ажил хийгээд байгаа нь буруу. Анхнаасаа буруу тогтолцоо буруу урхагтай, үр дагавартай байдаг юм байна. Цаашид Улсын Дээд шүүх улс төрийн намуудыг бүртгэдгийг болиулах хэрэгтэй. Бүртгэлтэй холбоотой хуулийн маргаан үүсэх юм бол түүнийг Дээд шүүх шийддэг байх ёстой. Түүнээс биш өөрөө бүртгэлийн ажлыг хийдэг байж таарахгүй. Дээд шүүхийн нэг хариуцлагагүй шийдвэрээс бол ямар том завхрал болж байгааг, бүхэл бүтэн улс төрийн нам яаж хямарч, цаагуураа Монголын ардчилал яаж хямарч байгааг харж болно. Сууриар нь засаж, залруулах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 28, 2021 08:29

An ch odoo awralgui bolson bhdaa huurhii

Зочин
Зочин
12 сар 28, 2021 08:31

Erdene mentiin humuust yr n tolhoi bdag ymuu. odoo vye ongorooson hogshin baij tord baigaa dl baihiin

Зочин
Зочин
12 сар 28, 2021 08:31

энэ АН ын дотор хагар�##� үүсгээд байгаа цөөхөн хэдэн хүнд хатуу хариуцлага тооцох хэрэтгэй

Зочин
Зочин
12 сар 28, 2021 08:32

ардчилсан нам үнэндээ л бүх нандин зүйлээ �##�даж дууслаа одоо з�##�уусын итгэлийг бүрэн �##�дуу л тэгээд л сүйрлээ

Зочин
Зочин
12 сар 28, 2021 08:32

хара�##� идсэн БАХЫН дор цүнх барьж байгаа дуракуудыг �######�уулаач ээ намаасаа

Зочин
Зочин
12 сар 28, 2021 08:34

Тулгат нь Дарга болмогцоо Эрдэнээгээ намаас хөөгөөд Цогтгэрэлдээ намаа бэлэглээд тээ. Хуйв####дааныг нь нөгөөх нь мэдээд итгэл даахгүй нөхөр тул хүсэлтээ татаад бөөн юм болж бна дөө.

Зочин
Зочин
12 сар 28, 2021 08:34

Эрдэнэ ########аач ардчилсан нам сөнөтүгэй баянгол дүүрэг тэр чигээрээ зам тэлэх ямарч боломжгүй хэн засаг дарга болно тэрбар кароке зочид бууд#### авилга газрын наймааны заглмайлсан эцэг эрдэнэ бгд 30 аад жил гэр хороолол нь ихсээд бар ресторан зочид бууд####ууд маш ихсээд хотын түгжирэл үе үеийн засаг дарга нартайхолбоотой хот төлөвлөлтийг сүйрүүлсэн

Зочин
Зочин
12 сар 28, 2021 08:38

Эрдэнэ, Тулгат 2 2лаа д####даганасан хоёр нүүртэн ийм юмнуудыг намаасаа хөөх хэрэгтэй

Зочин
Зочин
12 сар 28, 2021 09:21

Намыг тарааж шинээр байгуулах сайхан боломжийг бүү �##�д. АН мандтугай.

Зочин
Зочин
12 сар 28, 2021 10:20

АН авилгаас болж сөнөж байгаа юм. Авилгачид энэ намыг удирдах болсноор ард түмэн нүүрээ буруулж, удирдагчид нь хоорондоо эвдрэлцэж, намаа сөнөөлөө. Одоо АН сэхэхгүй. 2024 онд АН-аас нэг ч гишүүн УИХ-д соногодохгүй.

Зочин
Зочин
12 сар 28, 2021 10:49

Эрдэнэ одоо болио сайхан з�##�уучуудаар туг тахиад байх юм

ЗОЧИН
ЗОЧИН
12 сар 28, 2021 11:07

ЭНЭ МУУХАЙ НОВШ ИЧИХГҮЙ ЭЭ

Зочин
Зочин
12 сар 28, 2021 12:31

энэ мэтийн жомбогууд л АН аврах бх даа

Зочин
Зочин
12 сар 28, 2021 13:11

Үхэх хүн ханьсаг"гэгчээр бид гэчихжээ.Цагтаа Элбэгдоржийн энэ нахиу төрийг жинхэнэ түймэрдсэн байх шүү.Одоо бас АН-г дуусгах гээд зүтгээд сууж байгааг чинь мэдэж байгаа шүү

Зочин
Зочин
12 сар 28, 2021 14:03

Үнэн л дээ өөрсдөө л гэрээ шатаасан даа

Зочин
Зочин
12 сар 28, 2021 14:11

Kkkk owoodoo gants udaach gsn vnen ym yrij

Зочин
Зочин
12 сар 28, 2021 14:35

Г�##� команд дуудахгүй яасан юм

Haha
Haha
12 сар 28, 2021 16:31

Anus

зочинЗочин
зочинЗочин
12 сар 28, 2021 17:06

Эрдэнэ гэгч хувийн ашиг сонирхолоор л эрх баригчтай хуйв�##�дан энэ намыг анх хаг�##�ан бутаргаж шавартай хутгасан хүн. Энэ этгээдийг улс төрийн байр суурьгүй, �##�бан туша�##�ын хэнээ туссан Тулгат, Өнөрбаяр мэтийн этгээдүүд хөөргөж, дүрмийн бус сонгууль гэж цахимаар цөөхөн хүний сан�##� авч намын дарга, намын ЕНБД гэсэн хуурамч нэр зүүж одоо ч энэ бусармаг үйлдлээ хамга�##�сааар намыг шавартай хутгасаар явна . Энэ хэсэг этгээдийг цаашид намаас �######�уулах ёстой. Одоо үнэнд гүйцэгдээд ирэхээрээ худлаа эвлэрэх хэрэгтэй гэж ч�##�чиж байгаа нь худлаа шүү.

Иргэн
Иргэн
12 сар 28, 2021 20:36

Үнэнд гүйцэгдээд үнэнээ хэлэхээс өөр аргагүй болж. Харамс�##�тай нь одоо ч гэсэн жижиг г�##�аараа тоглосоор л.

Зочин
Зочин
12 сар 29, 2021 05:57

Элбэгдоржийн Нахиу чи Эрдэнэтэйгээ хамт �######�.Чамд АН хамаагүй.Ялаа л хүлээгээд байж бай

mendee
mendee
12 сар 29, 2021 08:44

deed shuuhiin shuuhchidiig bugdiig solj, shiitgeh heregtei sanagdah yum. ted us tosiig yalgasan shiidver gargah yostoi baital, uls orniig togtvorgui ardchilaliig baihgui bolgoh chigleld ajlaad bga yum shig sanagdah bolloo

Зочин
Зочин
12 сар 29, 2021 21:02

Ямар ч орой ухаардаг юм бэдээ харамсмаар ч юмдаа улс төр хүнийг сохор болгодог хэт өөрсдийгөө өндөрт бодохоор ийм байд�##�д ордог юм байнадаа

Холбоотой мэдээ

Back to top button