С.Эрдэнэ: АН хүний эрхийг хамгаалахын тулд Иргэний эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барилаа

АН-ын дарга асан С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр С.Эрдэнэ “Өнөөдөр улс орон даяар үүсээд буй олон чухал асуудал байна. Ярих сэдэв арвин байгаа. Онцолж ярих хоёр асуудал нь хүний эрх. Энэ онд хүний эрхийн асуудал ноцтой яригдлаа. Эрх баригч нам харамсалтай нь хүний эрхийг тун хангалтгүй хангасаар ирлээ. Ардчилсан Монгол Улсад байж боломгүй алдаа энэ онд их гарлаа.
Эрх баригч нам хий хоосон ярих бус үйлдэл болгомоор байна. Гоё сайхан юм яриад өнөөх нь ажил болохгүй байна. Жагсаал цуглаан зохион байгуулах, иргэдийн эрхийг хамгаалах төрийн бодлого байхгүйтэй адил. Харин ч эсрэгээрээ иргэдийн эрх чөлөөнд халдсан, эрхийг нь хязгаарласан тохиолдол их гарлаа.
Тийм учраас АН хүний эрхийг хамгаалахын тулд “Иргэний эрх чөлөөний тухай хууль”-ийн төслийг өргөн барьж байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene nohor heden songuulid namaa yalagduulchihaad ichihgui namin darga geed guriigeed suugaad bh uym aa