Нийгмийн
Хулангийн мах хадгалж байсныг илрүүлжээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт 30 настай иргэн Н агнахыг хориглосон хулангийн мах хадгалж байсан үйлдлийг нэгдүгээр сарын 04-ний өдөр тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
aa yanaa ymr aimar hereg ve