Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод болно. Тус тэмцээнд оролцох тамирчдын сонгох сорил тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт зааланд хоёр өдөр үргэлжлэн, шилдгүүдээ тодруулав.
Тэмцээнд 28 байгууллагын 264 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдлөө.
ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, Токиогийн олимпын болон ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, өнгөрсөн жил ДАШТ-ээс медаль авсан Т.Тулга, М.Лхагвагэрэл, Э.Гантуяа, Д.Отгонжаргал нарыг “Улаанбаатар-2022” тэмцээний эрх авч, Азийн дэвжээнд өрсөлдөх болов уу гэж олон хүн таамаглаж байв. Гэвч тэд ялагдсан нь энэ тэмцээн хэр өрсөлдөөнтэй, чансаатай болсны илрэл болов уу.

Монголын тамирчид өнгөрсөн жил ДАШТ-ээс зургаан хүрэл медаль хүртсэн. Б.Шоовдороос бусад нь Азийн аваргын эрх авч чадаагүйгээс эл тэмцээн тэдэнд хэр халгаатай болсныг илтгэв.

Токиогийн олимпод V байрт шалгарсан Б.Хонгорзул дэлхийн аварга С.Цэрэнчимэд, дэлхийн медальт Э.Гантуяа нарыг, Э.Батмагнай ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэлийг, Ц.Намуунцэцэг дэлхийн медальт Д.Отгонжаргалыг, “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Хулан олимп, дэлхийн медальт Б.Болортуяаг нарыг ялан, Азийн аваргад оролцох эрх аваад шуугиулав.
Тэмцээний үеэр Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, "Осло-2021" ДАШТ-ий тавдугаар байрын шагналт ОУХМ Энх-Амарын Даваанасан нарыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан тэмдгээр, Баянхонгор аймгийн дасгалжуулагч спортын мастер Совдын Мөнхдуулдах, ОУХМ Цэвээнсүрэнгийн Цогбадрах, Бат-Эрдэнийн Бямбадорж, Зоригтын Болортунгалаг, Хүрэлхүүгийн Болортуяа, Цогт-Очирын Намуунцэцэг нарыг Биеийн тамир, спортын улсын хорооны жуух бичгээр шагналаа.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Эрэгтэйчүүд:

57 кг: 1. З.Занабазар (“Хилчин”) 2. Э.Дөлөө (“Алдар”) 3. Н.Насанбуян (“Хасу-Мегастарс”), М.Даваабанди (“Алдар”)

61 кг: 1. Н.Наранхүү (“Хасу-Мегастарс”) 2. Д.Балжинням (“Алдартан”) 3. Ц.Мандалсүрэн (“Алдартан”), Ц.Чинзориг (“Алдар”)

65 кг: 1. Ц.Цогбадрах (“Алдар”) 2. Э.Төгсжаргал (“Хасу-Мегастарс”) 3. Т.Тулга (“Хүч”), Б.Буд (“Харгант цамхаг”)

70 кг: 1. Э.Тэмүүлэн (“Хасу-Мегастарс”) 2. Б.Батмагнай (“Алдар”) 3.Ш.Дэлэг (“Их шавь”), 3. Г.Бэгзжав (“Аваргууд академи”)

74 кг: 1. Б.Бямбадорж (“Сүлд”) 2. Ч.Гэндэн-Яримпил (МУБИС) 3.О.Сүлдхүү (“Хасу-Мегастарс”), М.Мөнхбат (“Аваргууд академи”)

79 кг: 1. Э.Бямбадорж (Баянхонгор) 2. Д.Батзул (“Хасу-Мегастарс”) 3.Л.Батбаяр (“Женко”), А.Дөлгөөн (“Хасу-Мегастарс”)

86 кг: 1. М.Тэмүүжин (МУБИС) 2. Б.Бат-Эрдэнэ (“Хилчин”) 3. Б.Цэрэндаш (Орхон, “Ирээдүйн одод”), Д.Төгс-Эрдэнэ (“Хангарьд”)

92 кг: 1. Д.Оргилох (“Хасу-Мегастарс”) 2. М.Цогтгэрэл (“Хангарьд”) 3.А.Мягмарсүрэн (МУБИС), Н.Шинэтөр (МУБИС)

97 кг: 1. Ө.Батзул (“Хангарьд”) 2. Ц.Мөнхбаяр (“Хангай хүчтэн”) 3.Э.Уугангэрэл (“Арслан”), О.Үйтүмэн (“Алдар”)

125 кг: 1. Э.Батмагнай (“Алдар”) 2. М.Лхагвагэрэл (“Хилчин”) 3.Ч.Алтангэрэл (“Хилчин”), Б.Нямсамбуу (“Аврагч”)
Эмэгтэйчүүд:

50 кг: 1. Ц.Намуунцэцэг (“Хасу-Мегастарс”) 2. Д.Отгонжаргал (“Женко”) 3. Б.Энхзул (“Хилчин”), Б.Мөнхнар (“Алдар”)

53 кг: 1. Б.Хулан (“Аврагч”) 2. Б.Болортуяа (“Женко”) 3. М.Мөнхгэрэл (“МЖ клуб”)

55 кг: 1. Г.Отгонжаргал (“Алдар”) 2. Б.Энхцэцэг (“Хилчин”) 3.А.Наранцацрал (“Аваргууд академи”), М.Дөлгөөн (“Налайх”)

57 кг: 1. Х.Болортуяа (“Аврагч”) 2. Э.Сумъяа (“Хилчин”)3. Б.Марал (“Женко”), П.Шинэхүү (“Алдар”)

59 кг: 1. Б.Шоовдор (“Аврагч”) 2. Б.Сансармаа (Архангай) 3. Ц.Должинсүрэн (Архангай), Б.Эрдэнэсувд (“Женко”)

62 кг: 1. Б.Хонгорзул (Баянхонгор) 2. С.Цэрэнчимэд (“Алдар”) 3. Э.Гантуяа (“Хилчин”)

65 кг: 1. Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор) 2. Т.Энхжин (“Алдар”) 3. А.Даваажаргал (“Налайх”)

68 кг: 1. Э.Дэлгэрмаа (“Хүч”) 2. З.Болортунгалаг (“Хилчин”) 3.Б.Найдансүрэн (“Алдар”)

72 кг: 1. Э.Даваанасан (“Алдар”) 2. Д.Цогзолмаа (Орхон, “Ирээдүйн одод”) 3. Э.Цэвэгмид (“Алдар”)

76 кг: 1. Г.Ариунжаргал (“Алдар”) 2. Г.Уртнасан (“Хилчин”) 3.Н.Загардулам (“Хилчин”)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.