ДЭЛХИЙНИЙГЭМ

Дэлхий дээр коронавируст халдварын тохиолдол 381.7 саяас давлаа

Лхагва гараг /2022.02.02/-ийн өглөөний байдлаар дэлхийн хэмжээнд “КОВИД-19” коронавируст халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 381,722,919-д хүрсэн талаар Америкийн Жонс Хопкинсийн Их Сургууль мэдээллээ.

Дэлхийн хэмжээнд ийнхүү “КОВИД-19”-ийн цар тахал тархаж эхэлснээс хойш 5,688,006 хүн нас бараад байна.

“КОВИД-19”-ийн 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудад АНУ, Энэтхэг, Бразиль улс орсон хэвээр байна. Халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоогоор АНУ нэгдүгээрт бичигдэж, тус улсад “КОВИД-19”-ийн халдварын 75,350,359 тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний ​​тоо 890,770 болжээ.

Энэтхэг улс халдвар авсан хүмүүсийн тоогоор хоёрдугаарт орж, “КОВИД-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 41,630,885, халдварын улмаас нас барсан хүний ​​тоо 497,975 болжээ.

“КОВИД-19”-ийн халдварын тохиолдлын тоогоор гуравдугаарт Бразиль орж, 25,634,781 хүн халдвар авсан ба 628,356 хүн нас бараад байна.

Дэлхийн томоохон үйл явдлуудын статистик мэдээллээр дагнасан “WorldoMeter”-ийн мэдээлснээр, лхагва гарагийн өглөө манай гаригийн нэг сая хүнд ногдох нас баралтын төвшин 732.1 байна. АНУ-д нэг сая хүн амд 2,736 хүн, Энэтхэгт 355, Бразильд 2,922 хүн нас баржээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button