ТӨМӨР ЗАМ: Айлчлалаас ч өмнө тохирсон төслөөр БНХАУ-ын талаас нарийн цариг оруулж ирнэ

Ихээхэн романтик Засгийн газар ажиллаж буйг өчигдрийн айлчлалын мэдээлэл бататгаж өгөв. “14 жил гацсан төмөр замын асуудлыг шийдлээ” гэж. Угтаа хятадууд аль хэдий нь Ганцмод боомтод тулгаад, нарийн царигаар төмөр замаа барьчихсан хүлээж байлаа. Бид ч үүнтэй уулзуулах үүднээс өргөн царигийн бүтээн байгуулалтаа өнгөрсөн хугацаанд үргэлжлүүлж л байв.
Гэхдээ төмөр замын огтлолцлын цэг дээр ойлголцолд хүрэх гэдэг дипломат яриа хэлэлцээний ажил байдгийг мартаж болохгүй. Харин энэ ойлголцол өчигдөр гэнэтхэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлангуут болчхож буй процесс л биш юм. 2021 оны арав, арваннэгдүгээр сард Засгийн газрын гишүүд энэ тохироо хийгдсэнийг хэдий нь мэдээлсэн.
Эргэн сануулахад, Сангийн сайн Б.Жавхлан “Хилийн солбилцлын цэгийг маш эрт тохирсон. Ийм болохоор хятадууд нарийн царигийн төмөр замаа хил дээр тулгаад барьчихсан байгаа. Манай бүтээн байгуулалт үргэлжилж байна” гэсэн бол Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин “Хилийн огтлолцлын цэг тогтоох саналыг БНХАУ-ын тал хүлээн авч, зөвшөөрсөн төслөө хариу болгон ирүүлсэн байгаа. Одоо үүнд гарын үсэг зурах эрх нь ГХ-ны сайд Б.Батцэцэгт олгогдож байна” хэмээсэн байдаг.
ШИНЭ ӨНЦГҮҮД: НАРИЙН ЦАРИГИЙГ ОРУУЛЖ ИРЖ ХОЛБОНО
Яг огтлолцлын цэгийн хувьд сүүлийн 8-9 жил идэвхтэй хэлэлцэж буй сэдэв. Бид ямартай ч дотооддоо өргөн царигаар төмөр замаа барих нь тодорхой болж, нэг талдаа гарсны дараачаас гэсэн үг. Тэгвэл одоо Гашуунсухайт-Ганцмод огтлолцлын цэгийн тохирлоо гээд буйд шинэ зүйл юу байгаа юм бэ.
Үүнд процессын онцлогийг дурдаж болно. Өөрөөр хэлбэл, дээр онцолсончлон энэ дипломат яриа хэлэлцээний үйл явц байдаг. Энэ үүднээс манай Засгийн газраас гурван удаа огтлолцлын цэгийг тогтоох ойлголцлын ноот бичгийг явуулсны эцэст, 2021 оны арваннэгдүгээр сард тохиролцож чадсан. Үүнд харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар саях айлчлалаараа гарын үсэг зурж, албажуулав.
Хоёрт, манай хил рүү Хятадын нарийн царигийн төмөр зам нэвтрэх асуудлыг “шинэ” гэж онцолж болно. Таван толгойгоос Гашуунсухайт хүртэл барьж буй 313 км төмөр зам өргөн царигтай. Харин Ганцмод боомтод тулгаад барьчихсан, дуусчихсан БНХАУ талын зам нарийн. Иймд хятад талаас нарийн царигаа оруулж ирж, манай өргөн царигийн төмөр замтай уулзуулах тохироо хийсэн. Энд буюу Монголын талд ачаа тээврийн терминалаа байгуулна.
ХҮЧИНГҮЙ БОЛСОН 64-Р ТОГТООЛ: НАРИЙН ЦАРИГААР БАРИНА
“Таван толгой төмөр зам” ХХК-ийн захирал М.Удаанжаргал өнгөрөгч оны арваннэгдүгээр сард хэвлэлд ярилцлага өгөхдөө “Өргөн, нарийн царигийн маргаанаас болж огтлолцлын цэг дээр ойлголцох хугацаа сунжраагүй юм шүү” гэж онцолсон байдаг. Энэ худал. УИХ-ын тогтоолын хэмжээнд энэ маргаан 2020 он хүртэл өрнөсөн.
Уг нь 2014 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барина гэж тусган баталсан байдаг. Харин 2020 онд ҮХЦ тус тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэн хүчингүй болгосон. Залгуулаад Я.Содбаатар нарын зүгээс “Анх энэ замыг өргөн байна гэж тусгаж байсан. Гэвч энэ тогтоол нарийн гэж баталснаар зөрчилдсөн. Тэгэхээр өргөнөөрөө явсан нь дээр” гэж дуугарч байв. Энэ УИХ-ын сонгуулийн өмнө өрнөсөн үйл явц.
Ингэж УИХ-ын 64-р тогтоолыг хүчингүй болгосноор өргөн цариг бүхий замаа хятад талын нарийн царигтай уулзуулж, тэнд ачаа шилжүүлэх механизм барих ойлголцолд хүрэх үндсэн нөхцөл бүрдсэн гэж харагддаг.
Одоо тохирсон хилийн цэг дээрх бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Эдийн засгийн хувьд 14 жил гацсан гацаа арилах уу гэвэл арилна. Харин яриа хэлэлцээний хувьд өөр өөр Засгийн газар, өөр өөр улс төрийн байдалд нөхцөлдсөн процесс Л.Оюун-Эрдэнийн үед албажив, албажуулав л гэж уншигдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр Удаанжарг�##� гэгч этгээдийг Шилжүүлэх байгууламжаа 2 жил барьж дууссаныхаа дараа тэр хавийн байг�##�ь орчин зориуд бохирдуулсан гэмт хэргийг нь үүрүүл Баттулгатай нь хамт
Уул нь нарийнаар барьсан бол давхар ажил гарахгүй байсан юм,
Зөв. Бид ашигт м�##�тм�##�аа борлуулах л гэж бгаа юм бол ТТ гоос урагшаа нарийн цариг тавьсан нь дээр. Харин их цаг хугацаа �##�длаа. Танк орж ирнэ гэсэн нэг хүн бий .
Europt galt teregnii duguig soliod bolchihood bdag,manaid yaaj zohitsuulj bga uym boldoo,sain oilgogdohgui bichih uym
Өргөн, нарийн цариг уулзана гэдэг тэнд мөнхөд хязгаарл�##�т оршино гэсэн үг. Нарийн царигийг болиулсан ҮХЦ улсынхаа ЭЗ-ын эсрэг гэмт хэрэг үйлджээ...
Нарийнаар барьж болоогүй л юм байхдаа. Танкинд итгэсэн улсууд одоо болтол төр удирдаж байгаа юм уу
Европын орнуудад өргөнөөс нарийн, нарийнаас өргөн цагригт автоматаар шилжээд явчихдаг технологи байдаг гэсэн, яагаад энэ технологийг ашиглаж болдоггүй юм бэ??? Заав�##� шилжүүлдэг нүсэр том технологи хэрэглэх гээд байгаа юм болдоо!!! Бодвол бас нөгөө л новшийн улс төрчид нь ченж болж, новшроод байгаа юм байхдаа.
Нарийн царгиар гаргав�##� чирэгдэл төвөг бага
Хятадууд танкаа төмөр замаар зөөхгүй ш дээ. Женког толгойдоо з�##�сан үхэр та нарын хажуугаар оросууд нүүрсээ зөөнө.
Оросын хил дээр дугуйг нь солиод явдаг шүү дээ.манайхаас бусад оронууд бүгд нарийн царигтай юм биш үү?
цэцэд байх хүмүүс дотор төрийн өмчтэй холбоотой ажиллаө байсан хүн бдаг гэл үү хөө