НийгмийнУЛС ТӨР

Г.Занданшатар: Шүгэл үлээгч сэтгүүлчдийг ажлын хэсэгт орж ажиллахыг урьж байна

УИХ-ын дарга өнөөдөр Хөгжлийн банкнаас авсан зээл төлүүлэх ажлын хэсгийн гишүүд болон энэ асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу нартай уулзлаа.

Уулзалтад ажлын хэсгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг нар оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ "Олон талын хамтын ажиллагааны үр дүнд өнөөдрийн байдлаар 50 гаруй тэрбумын өр төлөгдсөн байна. Нэгдүгээр улиралдаа багтааж 200 гаруй тэрбумын өр барагдуулах амлалт аваад ажиллаж байгаа юм байна.

АТГ-т 10, ЭЦГ-т гурав, дүүргийн цагдаад хоёр, шүүх дээр 25 хэрэг, шийдвэр гүйцэтгэлийн шатанд найм, хяналтын шатанд зургаа, анхан шатанд 10, магадлах шатанд нэг хэрэг шалгаад явж байгаа юм байна.

Ажлын хэсэг энэ сарын 21-ний байдлаар эцсийн дүгнэлт гаргаснаар нээлттэй сонсгол хийнэ. Нээлттэй сонсголын тухай хуулиар 14 хоногийн өмнө олон нийтэд мэдээлэх ёстой. Шүгэл үлээгч сэтгүүлчдээ сонсгол зохион байгуулалтын ажлын хэсэгт орж ажиллах санал тавьж байна. Ажлын хэсэг 22 хүнтэй ажиллаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 14, 2022 12:05

Энэ ч дээрээс бичсэн зохиол байх нөгөө хоёр нь

Холбоотой мэдээ

Back to top button