АНУ-д инфляц 1982 оноос хойших дээд түвшинд хүрэв

Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын инфляц нэмэгдэж 7.5 хувь хүрсэн нь 1982 оноос хойшхи буюу сүүлийн 40 жилийн дээд үзүүлэлт боллоо. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн энэхүү өсөлт шинжээчдийн хүлээлтээс өндөр байв. Энэ мэдээллийн дараа хувьцааны голлох индексүүд унаж, Засгийн газрын бондуудын жишиг хүү өслөө.
АНУ-ын инфляцад голлон нөлөөлсөн шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэсээ 46.5 хувь өндөр байв. Мөн автомашины үнэ жилийн хугацаанд 40 хувь орчим, хүнсний үнэ долоон хувь, орон сууцны үнэ 4.4 хувь өсжээ.
Инфляц ийнхүү хурдтай өссөн нь Холбооны нөөцийн банк ирэх гуравдугаар сард бодлогын хүүгээ 0.25 бус 0.5 нэгж хувиар өсгөнө гэх зах зээлийн хүлээлтийг нэмэгдүүлж байна. Тус банк инфляц хүлээгдэж байснаас илүү урт хугацаанд үргэлжилж буй тул ирэх сараас бодлогын хүүгээ өсгөх дохиог зах зээлд өгөөд байсан юм. Гэхдээ инфляцыг 2022 оны турш буурах хүлээлт хэвээр байгааг Төв банкны тэргүүн Ж.Пауэлл хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдэж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.