ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Өнөөдөр олон улсын ном бэлэглэх өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын ном бэлэглэх өдөр /International Book Giving Day/ тохиож байна. Эл өдрийг 2012 оноос эхлэн Гэгээн Валентины өдөртэй эн зэрэгцэн тэмдэглэн өнгөрүүлэх болжээ.

НҮБ-аас зарласан эсхүл шашны хуанлийн тооллоос үүдэлтэй олон баяруудыг олон улсын хүрээнд тэмдэглэх болсон. Энэ хүрээнд ном бэлэглэх өдрийг олон улсын өдөр болгосон байдаг.

Эл өдрийг тэмдэглэх санааг анх АНУ-д хүүхдийн номын сайтыг нээсэн Эмма Бродмур гэгч гаргаж байжээ. Эмма Бродмур гурван хүүхэдтэй ба энэгэн өдөр түүний хүү ээжээсээ “Ном бэлэглэдэг өдөр яагаад байдаггүй юм бэ” гэсэн асуултнаас нь эл баяр анх бий болжээ.

Ингээд, Эмма жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдрийг “Олон улсын ном бэлэглэх өдөр” хэмээн санаачилж, олон нийтэд зарласан нь дэлхийн олон сая хүний дэмжлэгийг авч, өдгөө өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон түүхтэй аж. Тиймээс ч жил бүрийн эл өдөр хамгийн түрүүнд хүүхдэд ном бэлэглэх учиртай гэнэ.

Олон улсын ном бэлэглэх өдрийг Украйн, Чех, Хорват, Кипр, Австрали, Канад, Өмнөд Африк, Франц, Энэтхэг, Ирланд, Япон, Шинэ Зеланд, Сингапур, Филиппин, Турк, Их Британи, АНУ, Герман, Нигери, Никарагуа, Бразил, Египет, Польш, Грек, Португал, Мексик, Македон, Малави, Унгар, Малайз, Израйль, Дани, Шри-Ланка, Серби, Тайланд, Индонез, Йордан, Хятад, Пуэрто Рико, Болгар зэрэг дэлхийн 44 гаруй орны хүмүүс тэмдэглэдэг юм байна.

Олон улсын ном бэлэглэх өдөр бол хүүхдийн ном авах хүртээмж, дур сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой зуун хувь сайн дурын санаачилга хөтөлбөр юм.

(Эх сурвалж: Book Giving Day)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button