УЛС ТӨР

Д.Ганбат, С.Эрдэнэ нар намынхаа асуудлыг шийдчихээд Хөгжлийн банкны луйвартай тэмцэнэ үү

С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын тэргүүн дэд дарга гэх Д.Ганбат, С.Эрдэнэ, О.Баасанхүү, Ц.Оюундарь нар мэдээлэл хийлээ. Намынхаа асуудлыг шийдэж чадахгүй, тамга тэмдгээ булаалцалдаж жил гаруй болсон АН-ынхан хоёр талд гарчихаад, хэн ч биш болчихоод сөрөг хүчнээ байсхийгээд муучилдаг болов. Өөр тэдэнд хийж гавьж байгаа зүйл төвий л алга. Хүч, эрх мэдэл ч алга.

Д.Ганбат хэлэхдээ "Хөгжлийн банк луйврын систем болчихсон байна. 3.2 их наяд төгрөгийн зээлтэй, 1.8 их наяд нь муу зээл гэсэн статустай байна. Монгол Улс зүүн хойд Азидаа хамгийн ядуу улс орон болчихлоо. Халамжийн тогтолцоо зогсох л юм бол хоёр хүний нэг нь маш хүнд байдалд орно. Хөгжлийн банкны луйврын системтэй тэмцэж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжиж байгаа.

Засгийн газар энэ хүмүүстэй тэмцэх ёстой. Үнэмлэхүй олонхоор зургаан жил засаглахдаа юу хийж байсан бэ. Сэтгүүлчид мэдэгдэх үүрэгтэйгээс биш тэмцэж чадахгүй. Хуулийн байгууллагууд нь тэмцэх ёстой.Гэтэл улам өөгшүүлсэн байна. Ингэж болохгүй. Дуулиан шуугиан явагдангуут зээлээ төлж байна гэж байна. 30-40 тэрбум. 1.8 их наядын хажууд жижигхэн зүйл. Цаашдаа илүү луйврын систем болж үргэлжлэх магадгүй байгааг таслан зогсоох шаардлагатай.

Би УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах саналтай байна. 76 гишүүнд уриалга хүргүүлнэ. 19 гишүүн байж байж Хяналт шалгалтын түр хороо байгуулах боломжтой. Энэ их мөнгийг төлж дуустал тэмцэнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button