Нийгмийн
Өрхийн орлого өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар өслөө

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 218.3 (15.3 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 6.5 (0.4 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2021 оны дөрөвдүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19.0 (1.7 хувь) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 40.8 (3.4 хувь) мянган төгрөгөөр буурчээ. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар нэмэгдэхэд тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 73.1 (28.9 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.