Хөгжлийн банкны дэд захирлаар орж ирсэн З.Батырбек Н.Энхбаярын ТОХИРОО

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь чөлөөлсөн. Мөн тус банкны ТУЗ-ийн 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн хурлаар хоёр дэд даргыг сэлгэн томилсон. Тодруулбал, МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн зөвлөх Ж.Эрхэмбаатараас гадна З.Батырбекийг Хөгжлийн банкны өөр нэгэн дэд захирлын албан тушаалд томилсон юм.
Зулпайн Батырбекийн тухайд Н.Энхбаярын хүн гэгддэг нэгэн аж. Учир нь тэрбээр, Баян-Өлгий аймаг дахь МАХН-ын даргаар ажиллаж байхдаа ИТХ-ын сонгуульд тус аймгийн тавдугаар багт нэр дэвшиж байжээ. Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд "Та бидний эвсэл"-ээс нэр дэвшиж байсан. Тухайн үедээ "Хас банк"-нд эдийн засагчаар ажиллаж байв. УИХ-ын сонгуулийн дараа, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хоёр нам нэгдсэн хойно Баян-Өлгий аймгаас МАН-ын бага хурлын гишүүн болсон. Инженер, эдийн засаг мэргэжилтэй "Премьер капитал" ХХК-ийн гүйцэтгэх захирал гэсэн товчхон намтартай ажээ.
МАХН-аас угшилтай МАН-ын гишүүн Хөгжлийн банкны дэд захирлаар орж ирсэн нь анхаарал татах асуудал яах аргагүй мөн. Түүнийг Н.Энхбаярт харъяалалтай, түүний тохироогоор орж ирсэн хүмүүсийн нэгч гэгдэж байгаа юм. Тэрбээр томоохон албан тушаалуудын тохироогоо санасанчлан авч чадахгүй байгаа тул иймэрхүү эрх ашигтай газруудад өөрийн хүнээ байршуулж, МАН-ынхан нь түүнд бага сагаар өрөө төлж эхэлсэн гэж харагдахаар.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ХАС БАНКИНД АЖИЛЛАЖ БАЙСАН ГАЙГГҮЙ ЗАЛУУ БАЙХ ЁСТОЙ, ЭВДЭРЧИХГҮЙ Л БОЛ
Юм болгоныг битгий улс төржүүлж бай. Энэ хүн шударга сайн ажиллав�##� л болно шүү дээ. Н.Энхбаярын хүн ч гэх шиг, солиорох юмаа. Энхбаярын хүн гэхээр л муу хүн байхуу? Битгий ингэж туйлшир.