УЛС ТӨР

Нарны илчээр дулаанаа шийдсэн хайбрид хауз барьж эхэлжээ

Төв аймгийн Жаргалантад баригдаж буй Хайбрид хауз буюу эко барилгын төсөлтэй УИХ-ын дарга Г.Занданшатар танилцлаа.

Барилгын салбарт инноваци нэвтрүүлж буй тус төслийн хамт олон 100 гаруй эко барилгыг ашиглалтанд оруулсан бөгөөд энэ хугацаанд технологио сайжруулж 100 хувь нарны илчээр дулаанаа шийдсэн амины орон сууцуудыг барьж эхэлжээ.

Эрс тэс уур амьсгал, хотын алдаатай төлөвлөлтийн улмаас үүссэн нийслэлийн утааны асуудлыг цэгцлэхэд олон улсын стандартад нийцсэн эко барилгын төсөл, санаачилгууд зөв шийдэл байх болно. Энэ ч утгаараа үнэ өртгийн хувьд хямд, байгаль орчинд ээлтэй, ашиглалтын зардал бага, амины орон сууцаар иргэдээ хангах зорилгоор “ногоон бонд” гаргаж олон улсаас хөрөнгө оруулалт татах боломж бий. Энэ асуудлыг судалж, ажиллахыг зохих албаны хүмүүст үүрэг, чиглэл болголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 26, 2022 22:42

5 давхар хайбрид хэрэгтэй байна

Холбоотой мэдээ

Back to top button