СПОРТ

Чөлөөтийнхөн олон улсын тэмцээнээс зургаан медаль хүртлээ

Дэлхийн чансааны оноо олгох Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит бөхийн төрлүүдийн олон улсын тэмцээн Туркийн Стамбулд боллоо.

Тэмцээнд Монголоос гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, Б.Адъяахүү, гавьяат тамирчин Г.Мандахнаран нарын удирдлагад эрэгтэй 11, эмэгтэй дөрвөн тамирчин оролцон, хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд, 53 кг-д Бат-Очирын Болортуяа нар алт, 57 кг-д ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, эрэгтэйчүүдийн 125 кг-д ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл нар мөнгө, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Долгоржавын Отгонжаргал, эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин Занданбудын Сумъяабазар нар хүрэл медаль авлаа.

Өчигдөр 57 кг-д З.Занабазар хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Аманд 5:10-аар, 65 кг-д ОУХМ Т.Тулга Узбекистаны Умижон Жалаловт 4:4-өөр ялагдан, V байрт шалгарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Отгоо
Отгоо
2 сар 28, 2022 09:16

Хэнд ч юунд ч хэрэгтэй юм

Зочин
Зочин
3 сар 2, 2022 16:23

1

Холбоотой мэдээ

Back to top button