Украин, ОХУ-н асуудалд манай энгийн иргэд хошуу дүрэх нь их байна. Чаддаг бол зэвсэг бариад наанаас нь ОХУ-руу дайраад Байгаль нуурыг бараг л авах нь ээ. Ардчилсан намын хэд хүртэл Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлэн мэдэгдэл гаргаж байх жишээтэй.
Гэтэл улсын гадаад харилцаа гэх нэг зүйл бий. Дайн байлдааны болоод аливаа онцгой нөхцөлд ямар байр суурь идэрхийлж, хэрхэн яаж харилцах тухай чухал асуудал байдаг.
Манай улс бол ТӨВИЙГ САХИХ үзэлтэй. Хэн нэгнийх нь талд орж, дэмжиж, үл дэмжиж байгаагаа илэрхийлэн дулдуйдах ёсгүй.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа төвийг сахих бодлого баримтлах санаачилгаа зарлаж, “байнга төвийг сахих” гэдэг статусыг онцолсон байдаг. Бүр ерөнхийлөгчийн хувиар НҮБ-ын индэр дээрээс төвийг сахих үзлээ зарлаж Монгол Улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдалтай шууд хамаатай асуудлаар мэдэгдэл хийж байв. Төвийг сахина гэдэг нь энгийнээр хэлэхэд “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”-гээр аль ч улс гүрэнтэй дайсагнахгүй, дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаатай байна л гэсэн үг.
Ц.Элбэгдоржийн гадаад бодлогын нэг өвөрмөц өнцөг нь энэ байв. Тухайн үедээ ҮАБЗ, Засгийн газраас шийдвэр гарч, бүр УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн төсөл төвийг сахих бодлогыг иж бүрнээр тусгасан, маш чамбай баримт бичиг болсон гэдгийг судлаачид онцолсон удаатай. Түүнээс хойш ГХЯ, эрдэмтэн, судлаачид төвийг сахисан орнуудтай идэвхтэй ажиллаж, тэдний туршлага сургамжийг судалж ирсэн.
Харин Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед энэхүү төвийг сахих үзэл алдагдсан гэж ихээхэн шүүмжилдэг. Гэхдээ өнөөдрийн засаг төр, гадаад харилцааны яам төвийг сахих үзэлтэй ажилладаг гэдгээ илэрхийлж байсан удаатай.
Угтаа төвийг сахих тухай санааг монголчууд 1919 онд анх дэвшүүлж байсан байдаг. Төвийг сахих бодлого монголчуудын хувьд шинэ биш. Монгол Улс олон улсын харилцааны зөрчилдөөний дунд өөрийгөө авч гарахын нэг гарц нь төвийг сахих бодлого.
Бүгдтэй нь бид найрсаг харилцаатай, гуравдагч хөршийн бодлогоо тууштай барьж байна. Ийм нөхцөлд “Бид танай талд байна. Танай байр суурийг хатуу дэмжинэ ээ” гэж хэлээд зогсмооргүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Д�##�дайгаад байгаа улсууд уншаарай
Битгий солиор.
АН ын сайн эрчүүд ардчилаа ххмга�##�на гээд зарим нь украйнд оччихсон байхоо. Энд зарим нь Путинтэй нэгийгээ үзэж нэхий дээлээ ур�##�цана гээд жагса�##� цуглаандаа бэлдээд завгүй байгаа боловуу. Зоригтой сайн эрчүүдийн зүрх нь хөөрөөд байнаа.
tiim shuu
toviig sahih uzeltei bsn n deer shuu humuusee
Tmee tegh ystoi
lai bolj bas daind n oroltsvolheden saihan zaluus mn ersdeld l orno
Elbegdorj chi ooroo Ukrainyg demjeed baigaa ardchilagch biz dee? Nogoo yu yasan toviig sahih, LOL
Төвийг сахих бодлогоо зарлаад олон улсын тогтсон дэг журам ардчил�##� эрх чөлөөний т�##�д туйлбартай дуу хоолойтой зогсох нь Монголын эрх чөлөөний магадгүй цорын ганц бат�##�гаа!