
Орчин үеийн Украин бол маш олон үндэстэн аж төрдөг. Өөрөөр хэлбэл украин үндэстэн гэсэн тусдаа бие даасан үндэстэн байдаггүй тул тус “улс”-д нийтлэг түүх байдаггүй юм.
Баруун Украин ч үүнд бас хамаатай. Тэндхийн гудамж талбайд нь Австрийн, Унгарын эзэн хаад, Чехийн гэгээнтнүүд, тэр ч байтугай Францын Наполеон Бонапартын хөшөө дурсгалууд дүнсийж, хотыг чимдэг.
Ер нь, Украины түүх бол зөвхөн Оросын тусгал ч биш газар нутгийг нь эзэмшиж байсан бусад бүх гүрний тусгал хэмээн ойлгож болно.
Саяхан “Украины түүх” хэмээх сургуулийн сурах бичиг хэвлэгдэн гарсан нь ихэд анхаарал татаж байгаа юм. Эл сурах бичигт Ромын Эзэнт гүрэн, Чингис хааны их байлдан дагуулалт гэхчлэн дэлхийн агуу түүхийг бичсэнгүй. Шалтгаан нь маш энгийн. Учир нь, Украинд сүүлийн 30 жилийг эс тооцвол ямар ч түүх байхгүйтэй нь холбоотой. Энэ 30 жил нь ч бас ээдрээтэй түүхтэй. Энэ түүх бол огт өөр өөр үндэстэн амьдардаг улсуудын түүх юм.
Зарчмын хувьд аль ч орны оюутан, сурагчид тухайн улсынхаа нутаг дэвсгэр дээр өмнө нь хэн амьдарч байсан, ямар түүх туулсан, ямар муж улсууд оршин тогтнож байсныг мэдэх эрхтэй. Энэ ч утгаараа, Украины түүх зөвхөн 30 жилээр бус олон зууны гүн рүү нэвтрэх учиртай. Германчууд, Хятадууд, Америкчуудын хувьд тэдний хэн нь сая жилийн өмнө тэдний нутагт амьдарч аж төрж байсныг, түүхийн аль ч цаг үед ямар цаг агаартай байсныг сонирхон судалж, үүх түүхээрээ бахархдаг.
Саяхан нийслэл Киев хотод одоогийн Украины газар нутгийн талыг Османы Эзэнт гүрнээс эзлэн авсан Оросын ерөнхий командлагч Александр Суворовын хөшөөг буулгасан үйл явдал болсон. Хөшөөг яагаад буулгах болов. Учир нь украинчууд Украин хэзээ ч өөрийн гэсэн үндэсний түүхтэй байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаатай шууд утгаараа холбоотой.
Ингээд Украины түүхийг авч үзье.
Үүнд бид балар эртний үеийг орхигдуулж, Евразийн газрын зураг дээрх одоогийн Украины нийслэл Киев хот бий болохоос өмнөх үеийг дурсахгүй.
Александр Суворовын хөшөөг буулгаад оронд нь Австрийн Эзэн хаан Вильгельм Франц Лотринген Габсбургийн ач хүүгийн хөшөөг босгосон. Гэсэн ч, хамгийн хачирхалтай нь түүнийг ямар нэг шалтгаанаар Василь Вишвании хэмээн нэрлэсэн аж.
Нийслэл Киев хот нь хэзээ үүсгэн байгуулагдсан огноо нь тодорхойгүй байдаг. Гэсэн ч, Киев хотыг аль хэдийн есдүгээр зууны 60-аад оны үед Рюрик түүнийг Аскольд, Дир хоёрыг хазарчуудаас авахаар илгээсэн гэдэг нь тодорхой байдаг. Тэдний цэргийнхэн Киевийг эзлэн авч, тэндээ захирч эхлэсэн юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл 20 жилийн дараа Рюрикийн өөр нэг хунтайж Олег Киевийг дахин эзлэн авч, тэндээ Оросын анхны мужийг багтаах үеэс гарч ирсэн. Рюрикийн харьяа алба хаагчдын хамт эзлэн авсан бүх газар нутгийг ерөнхийд нь Орос гэдэг байв. Өнөөдөр энэ улсыг Эртний оросын улс эсхүл зүгээр л Орос /Русь/ гэж нэрлэдэг. Ямартай ч, Украин гэж нэрлэж байгаагүй.
Тэрхүү бүс нутаг нь зөвхөн оросууд аж төрдөг, өөр хэн ч байгаагүй, Орос л гэж байсан. Энэ түүх бол Европын олон тооны түүхийн эх сурвалж, тэмдэглэлүүд, ялангуяа Польшийн, Византийн түүхүүдээр нотлогддог. Мөн Арабын түүхийн эх сурвалж бичгүүдэд ч дурдсан нь бий. Баримттай зүйл юм.
Тиймээс, Эртний оросын улс /Нийслэл нь Киевт байдаг Орос/ 13-р зууны дунд үе хүртэл Татарууд өмнөд хэсгийг нь эзлэн авах хүртэл оршин тогтнож байсан. Татарууд тэдгээр нутаг дэвсгэрийг Алтан ордны бүрэлдэхүүнд багтаасан ба газар нутгийг хагас зуу гаруй жилийн хугацаанд захирч байсан түүхтэй. Татарын баскакууд Киевт суурьшсан гэсэн үг. Түүхэн эл сурвалжаас харвал, Украины газар нутгийн түүхийг Алтан Ордны түүх гэж үзэх учиртай юм.
Украинтай холбоотой “түүх”-ийн гурав дахь үе бол хэсэг хугацааны дараа хамтын нөхөрлөлд нэгдсэн Литва, Польш улсууд өнөөгийн Украины бараг бүх газар нутгийг булаан авсан үетэй холбогдоно.
Одоогийн Украины өмнөд хэсэг бол Крымийн Хант улсын нэг хэсэг байв. Тиймээс 1321 оноос эхлэн Украины түүхийг Литвийн, Польшийн, Крымийн хаант улсын түүх болгон судлах учиртай. Эл нутаг дэвсгэр дээр анх удаа “украинчууд” /эсхүл “окраинцы”/ гарч ирсэн боловч Польш-Литвийн колончлолын үеэр хаанаасаа таслан авсан колончлосон газар нутагт нь аж төрж байсан польшууд өөрсдийн эх орон нэгтнүүдээ ингэж нэрлэж байсан аж. Польшууд, литвачууд, татарууд уугуул славян хүн амыг оросууд хэмээн нэрлэдэг.
Хожим нь, 1654 оноос хойш дөрөв дэх үеэр хагас зуун жилийн турш Өмнөд Оросын газар нутаг нь Москвагийн Хаант улсын бүрэлдэхүүнд орж, дараа нь Оросын Эзэнт гүрэнд багтсан түүхтэй. Энэ мэтээр түүх бий болсон ч Украины гэх бие даасан түүх бус харин XVIII зууны сүүлчээс орчин үеийн Украины баруун хэсэгт харьяалагдаж эхэлсэн Орос, Австри гэсэн хоёр улсын түүх дахин сөхөгддөг.
Хамгийн сонирхолтой нь, “Польшийн украинчууд” эл нутаг дэвсгэрээс алга болсон боловч “Украинчууд” гэсэн олйголт бий болоогүй юм. Харин Оросууд ба Бага оросууд бий болсон ба тэд үндсэндээ оросууд байсан ч Украинд биш, Бага оросод амьдардаг байсан тул тэднийг “Бага оросууд” хэмээдэг.
Энэ байдал нь 1921 он хүртэл буюу украинчууд оршин суудаг Украины ЗХУ байгуулагдах хүртэл үргэлжилсэн. Гэсэн ч, дахин хэлэхэд, тус улсын түүх нь Украины түүхийг тусгаагүй, харин хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын түүхийг тусгадаг. Учир нь, Украин ЗХУ-ын бүрэлдэхүүн улс байсан юм. Үнэн хэрэгтээ Украины ЗХУ-ын бүх ард иргэдийг “Зөвлөлтийн ард түмэн” хэмээн нэрлэдэг байсан. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг.
Ингээд 1991 он болж, Украин бүрэн түүхээ бүтээж эхэлсэн. Тэдний түүхээс бид юу олж харах вэ. Тэдний түүхээс бид Украиныг биш, харин шинээр бүрэлдсэн тус улсын хүн ам угсаатны хувьд харьяалагддаг олон янзын үндэстэн нутаг дэвсгэрт нь удаан хугацаагаар аж төрсөөр ирсэн Орос, Унгар, Татар, Болгар болон бусад үндэстнүүдтэй холбоотой янз бүрийн түүхийг харж болно.
Тиймээс, “Украины түүх” гэх ойлголт бол болзолт шинж чанартай болох нь харагдаж байна. Өнөөдөр Украины иргэн бүр өөрийн гэсэн түүхтэй болохыг хүсэж мөрөөдөж байгаа юм. Энэ бол тэдний зөв. Учир нь, тэд 1991 оноос өмнө огт байгаагүй, бас 30 жилийн дараа ч гэсэн маш сул дорой түүхтэй байгаа учир Европын газрын зургаас арчигдахгүйн төлөө тэмцэх нь зөв юм.
(Эх сурвалж: Vox; Wikipedia)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түүхгүй улс, удамгүй хүн гэж хорвоод байдаггүй, яацарсан усан тэнэг хүүхэн вэ
Украин бол орос
ОРОС БОЛ УКРАЙН ККК
Түүхгүй хүн, үндэстэн ястан гэж үгүй, түүхээ устгуулсан гэвэл зохино, одоо харин жинхэнэ түүхээ бүтээж байна.
АВСТРИ ГЕРМАН ХОЁР ТУСДАА УЛС БАЙГУУЛААД БОЛООЛ БАЙНА ДАГ ОРОСЫН ШУНАЛ ДУУСАХГҮЙ ШҮҮ
1 Украиныг ЛЕНИН БАЙГУУЛСАН, ЛЕНИН МОНГОЛ ЦУСНЫ ХОЛЬЦТОЙ 2 украиныг ОРОС БАЙГУУЛЖ, ОРОСЫГ МОНГОЛЧУУД НЭГТГЭЖ ӨГСӨН БАЙГУУЛСАН
Юуг татар вэ Монголчууд Бат хаан биз дээ. Татарыг бид тэрэгний дугуйтай тэгш тайрсан биз дээ.
13 р зуунаас өмнө орос бас�##� ийм л улс байсан шүү дээ .Монголын эзэнт гүрний үед орос укриан болон европын зүүн баруун хэсгийн улс орнууд бүгд л тус ту�####�а жижиг вангуудын захиргаанд багтсан муж байсан шүү дээ .бүгд л ангил германы хааны захиргаанд багтаж байсан улс биз дээ .тийм дээрээсээ германчууд 18 19 20 р зууныг дамнаж орос оронтой газар нутгийн дайн зөндөө л хийгээ биз дээ.мэдээж укриан ард түмэн бас л тийм л бодолтой бгаа.угаасаа Укриана үндэстэн гэж байсан л юм чинь тэд бас л үндэстэнээ хамга�##�ах үүднээс тэмцэл хийх нь зөв шүү дээ оросууд Бат хааны Алтан ордоны улсын мууран дээр босож ирчээд Монгол улсын хааны удмуудыг устгаж хятадын бүрэлдэхүүнд оруулах гэж 20 р зууны хагас хүртэл хичнээн их зовоолоо доо түүнийг мартаж болохгуй...Монгол улсын газар нутгийн маргаанаар хичнээн том том газар нутгаа �##�даж байж 1970 оны хагасаас л Ю.Цэдэнб�##� дарга төрсөн бууриа �##�дан �##�дан одоогын энэ Монгол улсын газар нутгийн авч үлдсэн шүү дээ .түүнээс биш тэмцэл хийгээгүй бсан бол хоёр т�##�аас хятад орос хоёр хуваагаад авчих л байсан шүү дээ
Укрън улс өөрийн хэл соёлтой байгаа шүү Оросоос өөр
Мэдэхгүй сэдвээр бүү оролд өөрийнхээ тэнэгийн л харуулна. Өөрийн гэсэн хэлтэй бичиг үсэгтэй соёлтой газар нутагтай улсыг түүхгүй гэж яаж хэлж чадаж байна.