Нийгмийн

Утаанаас болж халагдсан дарга нарын оронд Н.Энхбаяр, М.Энхболдын угшлын хүмүүсийг томилжээ

Сайжруулсан шахмал түлш түлж эхлээд агаарын бохирдол буурчихсан, утаа багассан гэж хоёр жил баясаж явсан монголчууд энэ өвөл "Утаа, тортогтоо дарагдаж байна" хэмээн хэдэн дарга нараа “чичрүүлсэн”. Үүний үр дүнд утаа арилгаж чадаагүй гэх нэрийдлээр, салбарыг нь хариуцаж ажиллаж байсан сайд болон хэд хэдэн даргаар туг тахиад, халаад явуулсан.

Тодруулбал, Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Д.Ихбаярын хувьд Хотын дарга Д.Сумъяабазарын дэмжлэгээр энэ албанд очих хүртлээ ахиж яваа хүн гэгддэг. Харин Б.Пүрэвсүрэнгийн хувьд УИХ-ын дарга Г.Занданшатарын ойрын хүн гэдэг.

Тэгвэл тэдний оронд ямар хүмүүс, хэний хамаарал бүхий албан тушаалтнуудыг томилох бол гэдэг асуудал маш сонин байлаа. Тэгвэл өнгөрсөн сар гаруйн хугацаанд дээрх албан тушаалуудын томилгоог хийжээ.

-АГААР ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГААР ХУУЛЬЧ Ц.ГАНБОЛДЫГ ТОМИЛЖЭЭ-

Тодруулбал, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргаар Ц.Ганболд гэх залууг томилсон байна. Түүний хувьд хуульч, эрхзүйч мэргэжилтэй нэгэн. Өмнөх түүхийг нь сөхвөл 2015 онд Хуульчдын холбооны Тамгын газрын даргаар томилогдсон.

Улмаар дөрвөн жил уг албыг хашаад 2019 оноос ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан юм. Тэрбээр, АТГ-т мэдүүлсэн ХОМ-т 2015 онд жилийн 89 саяыг олдог байсан бол 2018 онд 51 сая болж буурчээ. Мөн орон сууцгүй, 35 саяын үнэтэй RX 450 машинтай. Таван саяын гурван адуутай. 18 саяын үнэт эдлэлтэй. 26 саяын зээлтэй. Эн Ти Жи Эс ХХК, Эн Ти Жи Эс групп ХХК-д хувьцаа эзэмшдэг нэгэн.  

Улс төрийн холбоо хамаарлыг нь судалж үзвэл Монголын Хуульчдын холбооны даргаар Б.Гүнбилэг, Ж.Хунан нар даргаар ажиллаж байх үед тэр Тамгын газрыг нь хариуцаж байсан байх юм. Б.Гүнбилэг даргын үед уг албанд орсныг бодвол М.Энхболд зүгийн угшилтай, МАН-ын хүн гэлтэй. Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Гүнбилэг М.Энхболдыг УИХ-ын дарга байхад улс төр хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байсан билээ. Нам нь 2020 оны сонгуульд нэр дэвших тойрог өгөөгүй учраас өөрөө бие дааж, Булган аймагт өрсөлдөж байсан. Улмаар намдаа гомдсон бололтой сүүлд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бие төлөөлөгчөөр ажиллах болсон билээ.

-ХОТЫН ДАРГЫН АГААРЫН БОХИРДОЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧООР П.БАТТӨРИЙГ ТОМИЛЖЭЭ-

Тэгвэл Д.Ихбаярын оронд буюу Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогчоор МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, "ТВ-9" телевизийн захирал П.Баттөрийг томилжээ.

П.Баттөр нь 2020 оны УИХ-ын сонгуулиар “Та бидний эвсэл” буюу Н.Энхбаярын намаас Орхон аймагт нэр дэвшээд унасан. Дараа нь 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнө эрх баригч МАН угсаа гарвал нэгт МАХН-тай албан ёсоор нэгдсэн.

Үүний дараа МАН-ын Бага хурлаас “ТВ-9” телевизийн Удирдах зөвлөлийн дарга, хуульч Пүрэвсүрэнгийн Баттөрийг МАН-ын Бага хурлын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгож, МАХН-д амласан бялуугаа хүртээсэн байдаг.

П.Баттөрийн хувьд тодоос тод тамгатай Н.Энхбаярын хамаарал бүхий, ойрын хүн юм.

ДҮГНЭЛТ: Уг нь утаа бууруулах гэж, үр дүнд хүрэх гэж л хуучин дарга нарыг нь халж сольсон байлтай. Гэтэл томилсон дарга нарыг нь харахад ядаж л салбарых нь хүн биш байх бөгөөд хуульч, эрхзүйч мэргэжилтэй хүмүүс байх. Утаанд, агаарын бохирдолд агуулагдах бодисуудын учрыг ч бүрэн ойлгохгүй хэмжээний эдгээр хүмүүс утаа бууруулна гэж гэж нэг их найдалтгүй биз. Ердөө л албан тушаалын тохироо, наймаа, бөглөөсөөр энэ томилгоонууд хийгдэж байна. Хатуухан хэлэхэд үеийн үед дарга нарын цүнх баригчид албан тушаалд очдог тэр л жишгээр энэ чухал хоёр газрын даргын томилгоог хийжээ. Утааны улирал ч дууслаа. Утааны эсрэг шинэ дарга нартай ч боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 2, 2022 09:02

Мэргэжлийн хүн байдаггүй юм уу. дахиад л хөөгдөнө дөө кк

Зочин
Зочин
3 сар 2, 2022 09:28

Хэдэн улс төрчид нь ингээд хүнээ томилооп явчих юм

Зочин
Зочин
3 сар 2, 2022 11:40

Солийн сольсон нь ... гэдэг шиг

Зочин
Зочин
3 сар 2, 2022 11:57

харин боломжийн хүмүүс томилогджээ ядахдаа мөнгө идэх гээд зүтгээд байхгүй дээ

Эба
Эба
3 сар 2, 2022 14:13

Цүнх баригчид ажил хийдэггүй хэдэн м�##�нууд. Сайхансамбуу гуай энэ т�##�аар маш үнэн хэлсэн байдаг шүү

Зочин
Зочин
3 сар 2, 2022 14:17

Зүгээрдээ з�##�уу хүмүүс ажилланадаа итгэж сур

Зочин
Зочин
3 сар 2, 2022 15:27

Ганболд гэж улаан нойл оюутан байж билээ. Энд тэнд хурнан дарга яаж ийгээд л болдог юм, удахгүй л гологдоод х�##�агдчихдаг. Шарк Энхтүвшингийн эхнэрийн дүү. Хотын захиргаанд ангийн анд Мөнх-Эрдэнэ нь татсан биз. Мөнх-Эрдэнэ ч улаан нойл, хүүхэн шоу, сагс тоглохоос өөр юм мэддэггүй л нөхөр дөө бас

Зочин
Зочин
3 сар 2, 2022 19:07

Хохь чинь данхар шар эргэн ирсэн хүүрээ тара�##�гана даа таануус

Холбоотой мэдээ

Back to top button