
Хиймэл дагуулаас авсан ОХУ-ын Украиныг чиглэсэн 64 км-ийн урт цэргийн цуваанд 2300 орчим техник хэрэгсэл байгаа талаар хэвлэлүүд мэдээллээ.
Хэвлэлийн мэдээлснээр, 64 км урт үргэлжилсэн цэргийн техник хэрэгслийн цуваа Киев хотын төвийг чиглэн явж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр, цуваа нийслэл Киев хотын захад бараг хүрч ирсэн ба хотоос ойролцоогоор нэг цагийн зайтай ойртсон болохыг онцолжээ.

Шинжээчдийн дүгнэснээр, цувааны бүрэлдэхүүнд ачааны машин, их буу, хуягт машин болон хуягт тээвэрлэгч, явган цэргийн байлдааны машин, танк, агаарын довтолгооноос хамгаалах систем болон бусад хөдөлгөөнт системүүд байгаа гэсэн байна.
Харин цуваанд чухам хэдэн цэргийн алба хаагчид байгаа нь тодорхойгүй байгаа аж. Ямартай ч, тооны хувьд хэдэн арван мянган байлдагч байгаа гэсэн таамаг байгаа юм.
(Эх сурвалж: FirstPost)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ЦУВАА ӨГӨӨШ БОЛОЛТОЙ ОРОС ТАКТИК ХЭВЭЭРЭЭ АЙН
Юуны төлөө нэг нэгнийгээ хядна вэ?. Эртхэн учир зүйгээ олоод болиосой доо.Нэг цагт ахан дүүс байж бие биенийхээ төлөө амиа өргөж байсан ш дээ.