Нийгмийн

Мөнгөө өсгөх гэсэн Хөгжлийн банкныхны шунал "Чингис хаан" банкны олз болсон ТҮҮХ

Капиталын араас дампуурах нь бараг тодорхой болж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгөн хөрөнгийг гаргаж өгч чадахгүй болсон банк бол Чингис хаан. Тус банкны хувьцааг Монгол Улсын Ньюстандарт финанс хязгаарлагдмал хариуцлагатай компани эзэмшдэг. Ньюстандарт финанс хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөгч нь Монгол улсын иргэн Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар юм. Тодруулбал,  нийт хувьцааны 46 хувийг иргэн Д.Батаа, 31 хувийг Ш.Бүтэд, 23 хувийг иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг аж.

Тус банкны 31 хувийг эзэмшигч Ш.Бүтэд нь банкны хэмээн нэрлэгддэг Шүхэртийн охин. “Нүүдэлчин” группийн ТУЗ-ын дарга. Барилга хот байгуулалтын дэд сайд асан Шүхэртийн Лхамсүрэнгийн төрсөн эгч. Мөн УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын хадам эгч.

Тэгвэл “Чингис хаан” банкны 23 хувийг эзэмшигч иргэн Ц.Баярсайхан гээч нь Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн үүсгэн байгуулсан “Мондулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч.

 Банкны 46 хувийг эзэмшигч Д.Батааг Туул голын эрэг дагуух “Ривер гарден” хотхонтой залгаа “Хан хийлс” хотхоноо “Чингис хаан” банкны дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулсан гэх мэдээлэл байдаг. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын баз хүргэн юм.

-Н.МӨНХБАТЫН ОЛГОСОН 13 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭС 1.1 ТЭРБУМЫГ ӨГӨӨГҮЙ БАЙНА-

Саяхан Хөгжлийн банкны албаныхны мэдээлснээр Чингис хаан банк 2014 онд Хөгжлийн банкнаас 13 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Улмаар зээлийн үлдэгдэл болох 1.1 тэрбум төгрөгийг төлөөгүй хоёр жил гаруй болж байгаа юм. Зээл авахдаа арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэхээр авч байжээ. Энэ зээлийг Хөгжлийн банкны тухайн сүеийн захирал Н.Мөнхбат өгсөн байдаг.

Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй  26 чанаргүй зээлийг танилцуулсны нэг нь энэ зээл. Эдгээр зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаад буй юм.

-ЧИНГИС ХААН БАНКНЫ НИЙТ 44 ОБЬЕКТЫГ ӨРӨНДӨӨ АВАХ ГЭЖ ШҮҮХДЭЖ БАЙНА-

Тэгвэл энэ 13 тэрбумаас гадна Хөгжлийн банк Чингис хаан банкнаас авах авлага дахиад байна. Тодруулбал, Хөгжлийн банк  Чингис хаан банктай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөнгөн хадгаламж байршуулах гэрээ байгуулж, 25 тэрбум төгрөгийг жилийн 14.00 хувийн хүүтэйгээр нэг жилийн хугацаатай байршуулсан байна. Уг гэрээний хугацаа 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдөр болон 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус тус дуусгавар болжээ. Гэтэл Чингис хаан банк гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг хэсэгчлэн төлөх үүргээ огт биелүүлээгүй, одоогоор огт төлөлт хийгээгүй байгаа юм.

Тиймээс Хөгжлийн банкны зүгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд шүүхийн процесс хоёр жил орчим үргэлжилж, дуусаагүй байна. Уг мөнгө өнөөдрийг хүртэл хугацаанд хүүтэйгээ нийлээд 37 тэрбум төгрөг болж өсчээ. Мөнгө хадгалуулж, өсгөж авах энэ ажиллагааг тухайн үеийн Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр гүйцэтгэсэн байдаг.

Хөгжлийн банк 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Шаардах эрх барьцаалах гэрээг Чингис хаан банктай байгуулж байжээ.  Уг гэрээний зүйл нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хан хиллс барилгын 521 дүгээр байрны 202, 203, 303, 304, 401, 402, 403, 404, 502, 504, 603, 604, 703, 803, 1203, 704, 804, 1302, 1303, 1004, 1204, 1301, 1402, 1304, 1401, 1403, 1404 тоот орон сууц өмчлөх эрхийг шаардах эрх юм. Уг 27 ширхэг үл хөдлөх хөрөнгүүд нь нийт 9.2 тэрбумаар үнэлэгдэж буй аж.

Хөгжлийн банкны зүгээс дээрх 9.2 тэрбумыг нийт авах ёстой 37 тэрбумаас хасуулаад, үлдсэн 28 тэрбумыг гаргуулахаар шүүхдэж буй юм. Ингэхдээ Чингис хаан банкнаас барьцааны гэрээнд тавьсан, тус банкны өмчлөлийн дараах үл хөдлөх хөрөнгүүд болон компанийн бусад хөрөнгөөр хохирлыг барагдуулах нэхэмжлэл гаргажээ.

ЧИНГИС ХААН БАНКНЫ БАРЬЦААНД ТАВЬСАН ХӨРӨНГҮҮД:

1. Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан /17025/ Тэнгэр рашаан гудамж 402 байр 202 тоот, орон сууцны зориулалттай 163 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

2., Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан /17025/ Тэнгэр рашаан гудамж 402 байр 101 тоот, орон сууцны зориулалттай 148 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

3. Чингэлтэй дүүрэг 1-р хороо, ТЕГ 50 байр 45 тоот, орон сууцны зориулалттай 68,4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

4. Хан-Уул дүүрэг 11-р хороо, Маршил таун Олимп гудамж 110 байр 13 тоот, орон сууцны зориулалттай 215 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

5. Хан-Уул дүүрэг 15-р хороо, Хүннү 2222 Их Монгол Улс гудамж 102 байр 203 тоот, орон сууцны зориулалттай 49,95 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

6. Хан-Уул дүүрэг 15-р хороо, Нархан олимп гудамж 51б байр 36 тоот, орон сууцны зориулалттай 186 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

7. Хан-Уул дүүрэг 11-р хороо, Тэнгэр вилла Их Монгол Улс гудамж 118 байр 3 тоот, амины орон сууцны зориулалттай 699,16 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

8. Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан гудамж 8/2 байр 3 тоот, орон сууцны зориулалттай 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

9. Баянгол дүүрэг 8-р хороо, 3-р хороолол, /16092/ Чингүнжав гудамж 8/1 тоот, үйлчилгээний зориулалттай 251 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

10. Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол, /16080/ Энхтайвны өргөн чөлөө гудамж 54а байр 7 тоот, орон сууцны зориулалттай 36,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

11. Баянзүрх дүүрэг 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 71-р байр 201 тоот, үйлчилгээний зориулалттай 20,31 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

12. Баянзүрх дүүрэг 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 71-р байр 102 тоот, үйлчилгээний зориулалттай 204,9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

13. Баянзүрх дүүрэг 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 71-р байр 101 тоот, үйлчилгээний зориулалттай 160,96 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

14. Баянзүрх дүүрэг 20-р хороо, Хар усан тохой /13130/ гудамж 133/3 тоот хаягт байршилтай, амралтын зориулалттай 374,9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

15. Сонгинохайрхан дүүрэг 5-р хороо, 21-р хороолол, 18082 Баянхошуу гудамж 15/1 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 929,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

16. Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо, Max импекс компанийн дэргэд байршилтай, үйлдвэрийн зориулалттай 2127 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

17. Сүхбаатар дүүрэг 19-р хороо, Шарга морьт /14081/ 21-р хэсэг гудамж 2156 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 101,51 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүд

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

bugdiin shorond hadah ymsn

Зочин
Зочин

Хан Хилл хорооллбг босгох гээд Чингис хаан банкны мөнгөө тийш их оруулсан

Зочин
Зочин

Олон үл хөдлөхтэй банк юм байна

Зочин
Зочин

МАН засгийн эрх авах болгондоо 1-3 банк дампууруулдаг жишиг тогтов.Ард түмэн нь 101 дэхь жилдээ ядуу амьдрав.40 мянган иргэнээ өчиггүй өмгөөлөгч үгүй буудчихав .МАН намын түүхэн гавъяа юм даа

Зочин
Зочин

ene hugjiliin bank gej yatsan dampuurtsan gazar geheere iim baidag bainaa

Зочин
Зочин

chingis haan bank chine dampuuraagui yumuu

Зочин
Зочин

araichdee bas

Николай
Николай

энэ банктай өнөөгийн сангийн сайд гүн холбоотой шүү

Холбоотой мэдээ

Back to top button