ДЭЛХИЙНийгмийн

Цахилгаан тамхийг хориглох, хатуу татвар ногдуулах нь ЯМАР муу үр дагавартай вэ

Сүүлийн саруудад цахилгаан тамхи “татсанаас” үүдэлтэй нас баралтын талаарх “хорон” мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тархах болсон. Энэ бол утаат янжуур тамхи үйлдвэрлэгчдийн propaganda буюу суртал ухуулга. Яг л өнөө хийжүүлсэн ундаа хүний биед муу гэж “Coca Cola” компанийн бүтээгдэхүүний эсрэг сурталчилгаа шиг. Хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд муу гэдгийг анх шүүс үйлдвэрлэгчид гаргаж ирсэн. Энэ бол цэвэр тархи угаалт. Яг үнэн хэрэгтээ хийжүүлсэн ундаа биед 100 хувь муу биш. Харин ч ходоодонд хуралдсан хоол хүнсийг шингээхэд тустай зүйл. Гэтэл үүнийг хоёр мянган хувь үгүйсгэх нь тун ч өрөөсгөл ойлголт.

"Дэлхийд жилдээ утаат янжуур тамхинаас болж найман сая хүн нас барж байна".

-ЦАХИЛГААН ТАМХИ НЬ ТАТАХ НЬ УТААТ ЯНЖУУР ТАМХИ ТАТАХААС ДАРУЙ 95 ХУВИЙГ БАГА ХОР ХӨНӨӨЛТЭЙ-

Чухам үүний нэгэн адил E-cigarettes буюу цахилгаан /заримдаа электрон гэдэг/ тамхи татах нь тамхичдын хувьд нийгмийн эрүүл мэндийн “тэнгэрийн хишиг” гэхэд хилсдэхгүй. Мэдээж, бас л зуун хувь сайн гэхгүй ч утаат янжуур тамхитай харьцуулахад хор хөнөөл нь бага. 

Тамхидалттай холбоотой та бидний сонсож буй үхэл хагацлын мэдээллүүд бол энгийн цахилгаан тамхинаас бус харин бохирдсон агууламж найрлагатай, ялангуяа каннабисын идэвхтэй найрлагаас үүдэлтэй. Цөөн хэдэн үл бүтэх этгээдүүдийн хуурамч цахилгаан тамхийг борлуулж байснаас үүдэн хүмүүс эрүүл мэнд, амь насаараа хохирч, цахилгаан тамхи татахыг хориглоно хэмээн чанга яригчаар хашгирч байгаа нь сүү уухыг хориглохоос ч илүү утгагүй зүйл. 

Үнэн хэрэгтээ цахилгаан тамхи “татах” нь утаат янжуур тамхи “татсанаас” даруй 95 хувь бага хор хөнөөлтэй. Үүнийг янжуур тамхи үйлдвэрлэгчид мэддэг. Гэсэн ч мэдэхгүй дүр эсгэдэг. Учир нь, өөрсдийнх нь бизнест сөргөөр нөлөөлнө гэж айдаг. Тэдэнд тамхичдын халаасыг хоосолж л байвал ашигтай юм.  

Цахилгаан тамхи “татах” нь хэрэглэгчдийг тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг, бусад хорт хавдар үүсгэгч бодис, нүүрстөрөгчийн дутуу исэлгүйгээр никотиныг авах боломжийг олгодог. Цахилгаан тамхийг “татах” нь хүмүүсийг тамхинаас гарахад нь тусалдаг. Ялангуяа, никотины наалт зэргээс ч хамаагүй илүү үр дүнтэй. Нэмж дурдахад, олон тооны Vaping-ийн төхөөрөмжүүдийн тусламжтайгаар хэрэглэгчид тамхинд агуулагдах никотины агууламжийг өөрсдөө чөлөөтэй сонгох боломжтой. Хүсвэл бүр огт никотин агуулаагүйг нь ч сонгох хэрэглэх эрхтэй. 

-ЦАХИЛГААН ТАМХИ НЬ ТАМХИНД ОРОХ СЭЖҮҮР БОЛСОН ГЭСЭН НОТОЛГОО ТУН БАГА-

Цахилгаан тамхи “татах” нь тоо томшгүй олон тамхичинг янжуур тамхинаас татгалзахад хүргэж олон сая хүний амийг аварсан.

Их Британийн эрүүл мэндийн байгууллага АНУ-ын эрүүл мэндийн байгууллагуудаас эрс ялгаатай нь тэд цахилгаан тамхины хэрэглээ хүмүүст тамхинаас татгалзах боломжийг олгодог өндөр үр дүнтэй хэрэгсэл гэж тооцох болсон. 

Бодит байдал дээр АНУ-д 11 сая орчим насанд хүрсэн тамхичид байх агаад тэд бараг бүгд ямар ч амт оруулаагүй жирийн цахилгаан тамхийг илүүд үздэг аж. 

Мөн нэг зүйлийг энд сануулах нь зүйтэй. Өсвөр насныхны тамхи татах “халдвар”-ын тухайд цахилгаан тамхи нь тамхинд орох сэжүүр болсон гэсэн нотолгоо тун бага. Өсвөр насныхны дунд тамхи татах үзэгдэл, хандлага үнэндээ аль 1990-ээд оноос хойш эрс буурсан. 

Цахилгаан тамхийг “татах”-ыг хориглох, эсхүл төрөл бүрийн амттай хувилбарыг хориглох, бүр цаашлаад хатуу татвар ногдуулах нь хоёр муу үр дагавартай. Нэгдүгээрт, улам олон хүн утаат янжуур тамхийг буюу үхлийн аюултай тамхинд орно. Хоёрдугаарт, цахилгаан тамхины зах зээл дэх ханш өсөж, эцэстээ хуурамч, чанаргүй цахилгаан тамхины үйлдвэрлэл өсөх эрсдэл дагуулна. 

Цахилгаан тамхи “татах” нь уламжлалт янжуур тамхинд донтсон хүмүүст илүү аюулгүй тамхи руу шилжихэд тусална. Мөн бүрмөсөн тамхинаас гархад нь ч тусалдаг. 

-ЕВРОПТ ЦАХИЛГААН ТАМХИНЫ ҮНЭ 40 ХУВИАР ХЯМД. МӨНГӨНИЙ ХОЙНООС ХӨӨЦӨЛДДӨГГҮЙ-

Цахилгаан тамхи үйлдвэрлэгчдийн эцсийн зорилго мөнгө биш. Тэд шинжлэх ухааны үндэстэйгээр хүмүүсийн эрүүл мэндэд, нийгэм эдийн засагт хор хөнөөлгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Европын Холбооны улс орнуудад цахилгаан тамхи уламжлалт янжуур тамхины үнэтэй харьцуулахад даруй 40 хувиар хямд байдаг. Тэгэхээр мөнгөний хойноос улайраагүй гэсэн үг.

Харин уламжлалт янжуур тамхи үйлдвэрлэгчдийн хувьд бол түүхий эд, үйлдвэрлэлийн зардал зэргээ тооцоод үнэтэй борлуулдаг. 

Гэсэн ч, уламжлалт тамхи үйлдвэрлэдэг компаниуд сүүлийн үед тун цөөрсөн. Оросын жишээн дээрээс үзвэл, тамхины үйлдвэрт ажиллаж байсан нэрээ нууцлахыг хүссэн менежер залуугийн мэдээлснээр, тамхины навчны үнэр оруулсан цаасан хайрцаг, картонан цаасыг жижиг жижиг хэрчиж, нунтаг шахуу болгоод цаасанд ороож, хуурамч тамхи үйлдвэрлэдэг байсан талаараа ярьсан байдаг. Тэгэхээр хэрэглэгчид үйлдвэрийн хаягдал цаас, картонаар хийсэн тамхины үнэр хиймлээр оруулсан хуурамч тамхи татаж байна гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 4, 2022 08:52

Дэлхийн жишээнүүдээ харахад ийм байдаг аж

Зочин
Зочин
3 сар 4, 2022 09:03

Эмийн жор болгоод байгаа ш тээ

Зочин
Зочин
3 сар 4, 2022 09:12

3ngiin tamhinaas ene ni deer bho

Зочин
Зочин
3 сар 4, 2022 09:13

Delhii dayar tamhinaas hamaagu deer geed bhad mongold l heden. Ih medegch nar muu geed bhin

Зочин
Зочин
3 сар 4, 2022 09:16

Ene tamhia zarah gesen nuhduud l ih lobby hiih bhda

Зочин
Зочин
3 сар 4, 2022 09:17

Hun bur l neg yum aman yria bolgood yriad yavah yum amerkid erdemted ni shinjled batlaaad engiin ynjuiraas 99 dahin hor bagtaj geed bhad l

Зочин
Зочин
3 сар 4, 2022 09:19

Mongolor duuren narcoticuud bdg boltsimu bugd l ene ch muu ter ch sn geed zugeer l google deed uzeldee

Өндөр настан
Өндөр настан
3 сар 4, 2022 09:20

Цахилгаан тамхи нь бусад төрлийн тамхинаас дээр байх. Одоо энэ тамхинаас бусад тамхийг бүрэн хоригло.

Зочин
Зочин
3 сар 4, 2022 09:22

Ямар ч хүн хэт хорьсон зүйлд татагддаг жамтай, хуулийг нь батлаад чөлөөлөөд өгсөн зөв дөө

Зочин
Зочин
3 сар 4, 2022 09:24

Архины жишээгээр харж болох бизээ, сар бүрийн нэгэнд архи зардаггүй байхад хичнээн хүн эрүүлжүүлэгддэг байсан бол. Яг түүн шиг цахилгаан тамхийг нь мөн хориод байв�##� тэр хэрээр нууц хэрэглээ нэмэгдэнэ

Зочин
Зочин
3 сар 4, 2022 09:32

za yu gjdee harin ch horigloh heregtei

Зочин
Зочин
3 сар 4, 2022 10:50

"Дэлхийд жилдээ утаат янжуур тамхинаас болж найман сая хүн нас барж байна" гэжээ, энэ бүр аймшигт тоо байна ш дээ.

Зочин
Зочин
3 сар 4, 2022 11:15

Ямарч зүйлийн тун хэтэрвэл хор болдог жамтай... Зохицуул�##�т хийхгүй бол д�##�д хэлбэрээр өсвөрийнхний хэрэглээ нэмэгдсээр байна. Худ�##�дааны байгууллагууд ч ядаж ашгаа биш ирээдүйн иргэдээ бодоод хүүхдүүдэд зарахаа болих хэрэгтэй.

Зочин
Зочин
3 сар 4, 2022 14:26

Борлуулагч нар жаахан ч гэсэн хүнлэг байна шүү, хүүхдүүдэд зарахаа болих хэрэгтэй. Түүнээс хориглоод байх зүйл юу байна аа

vaper
vaper
3 сар 4, 2022 14:37

АНУ-ЫН HOPKINS MEDICAL ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА НЬ ЦАХИЛГААН ТАМХИЙГ ЭНГИЙН ТАМХИНААС ГАРАХ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГААР ТОДОРХОЙЛСОН БАЙНА. ЦАХИЛГААН ТАМХИЙГ 7-14 ХОНОГ ТАТСАНЫ ДАРАА ЯНЖУУР ТАМХИ ТАТАХ ДУРШИЛ ЭРС БУУРДАГ ГЭНЭ.

Холбоотой мэдээ

Back to top button