НИЙГЭМУЛС ТӨР

Боловсролтой залууст боломжийг нь үлдээсэн Н.Учрал

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, ард нийтийн санал асуулга явуулахаар болсон . Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүн Н.Учралаас төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгээс “шатлан дэвших” гэснийг хасах санал гаргасныг хэлэлцэж, энэхүү заалтыг хасаж шийдвэрлэсэн юм. Энэхүү заалтыг үндсэн хуулиндаа тусгавал өндөр боловсролтой, чадварлаг олон залуусын боломжийг хаах байлаа. Харин УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд Н.Учрал гишүүнээс “Шатлан дэвших” гэдэг үгийг хасах горимын санал гарч, төрийн албанд боловсролтой залуусыг боомилсон “шатлан дэвших” гэдэг үгийг хассан юм. Хэлэлцүүлгийг үеэр Н.Учрал: Ур чадварын шалгуураар нь ажилд томилдог байх ёстой. Ажлын гүйцэтгэлийн чадвараар цалинг тогтоодог. Гэтэл 30 жил ажиллачихаад оймсонд мөнгөө хийдэг болтлоо төрийн алба ялзарсан. Юунд нь найдах вэ. Өндөр боловсрол эзэмшээд ирж байгаа залуусыг туршлагагүй гээд явуулчихдаг. Төрийн албанд салхи оруулах хэрэгтэй. Төрийн албаныхан уучлаарай, та нарын дунд салхи оруулах цаг нь ирсэн. Залуучуудыг оруулах цаг болсон гэсэн юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button