Мэдсээр байж Д.Монголхүүгээр "сүүл"-ээ тастуулж буй бол Х.Баттулгад МоАХ хэрэггүй

Өчигдөр Монголын Ардчилсан холбооны Ерөнхийлөгчөөр Д.Монголхүүг дэмжиж, томилсон байх юм. Өмнө нь холбооны зөвлөгөөн зохион байгуулагдахад Ерөнхийлөгчид Ц.Элбэгдорж нарын хэд хэдэн хүнийг заалнаас нэр дэвшүүлсэн ба Д.Монголхүүгээс бусад нь нэрээ татсан юм. Тэгэхээр энэ тохироо байсан.
Тохироо ёсоор өчигдөр тэр Монголын Ардчилсан холбооны Ерөнхийлөгч гэсэн гуншин авчихлаа. Үүнд Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам нарын ууган ардчилагчид нь дуугүй байна. Хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр бас тохироо гэсэн үг.
Д.Монголхүү бол сошиал дуулианаар гэв гэнэт л хүний эрх ярин гарч ирсэн тэмцэгч. Кинонд тоглож байснаас нь бусдаар олон нийт тийм ч сайн мэдэхгүй. Ноднин тэр гэнэтхэн жагсаал цуглааны идэвхтэн болж, цагдаа нарын эсрэг дүрэмгүй аашлан, анхаарлын төвд зүй ёсоор орж ирсэн. Юуны төлөө юм, гайхаж л байлаа. Мэдээж АН-ыг төлөөлж дуугарсаар байсан тул тэр зүгтээ орон зай хайсных л болов уу.
Харин яв явсаар Х.Баттулгын 20 жил хаанчлалаа тогтоосон Монголын Ардчилсан холбоонд очиж заларна гэдэг их анхаарал татах асуудал. Х.Баттулга лав мэдсээр байж ингүүлэхгүй. Эсвэл МоАХ-нд өдгөө түүний эрх мэдэл үнэгүйджээ. Энэ хоёрын нэг.
Нөгөө талаас нь харахад, Х.Баттулгын "сүүл"-ийг МоАХ-ноос тасалж хаях нь нэг хэсэг хүмүүст чухал байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд хэн ч сөхөж ярьдаггүй байсан энэ асуудлыг гаргаж тавин, Х.Баттулгын урт хугацааны хаанчлалыг нураахаар Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам нарын улс хөдлөв.
Х.Баттулгад МоАХ ямар хэрэгтэй вэ. Эсвэл МоАХ-ноос Х.Баттулгыг явуулах нь ямар хэрэгтэй вэ. Үүнд нам гэж хариулдаг. Учир нь Ардчилсан нам нэгэнт Х.Баттулгын нөлөөнөөс салж чадахгүй нь тодорхой болсон. Урт хугацааны хагарлын ард Х.Баттулга байж ирснээс гадна УИХ дахь АН-ын гишүүдийн ихэнх нь түүний талд ажилладаг гэгдэнэ.
Тэгэхээр Ардчилсан намыг орхиод, МоАХ-нд тулгуурлаж улс төр хийх, суурилан шинэ нам байгуулах хувилбарыг бодсон хэсэг бий гэх мэдээлэл байна. Х.Баттулгын ч толгойд энэ бодол байх ёстой.
Эцэст нь эргээд дээрх асуулт, Х.Баттулга мэдсээр байж Д.Монголхүүгээр "сүүл"-ээ тастуулж байгаа нь энэ үү. Хэрэв тийм бол тэр АН-аа авч, бусад нь МоАХ-ндоо суурилан улс төрөө үргэлжлүүлэх нюанс үүгээр тавигдаж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэгс эн ч юм уу, гүй ч юм уу яаж мэдэж байгаа юм бэ? Баттулга өөрөө тэгэж өөрт чинь хэлсэн юм уу? Ер нь бид нэг их худлаа мэдэмхийрдэгээ болих л хэрэгтэй.
2 tuulai huuj yah ym ,1 oyuk bhd odoohondoo azahgui ,daraagiin yvdal zudgui bl m#l targalaad yvchih ym bish uu!
БИТГИЙ БОР ШУВУУ НИСГЭЭД БАЙ БАТТУЛГАД ОДОО АРДЧИЛСАН НАМД ХОРОГДОХ ГАЗАР ОЛДОХГҮЙ ЗА МАЛУУДАА
Яах гэж хэрүүлийн �##�им шиг юм бичиж байдаг юм бэ сэтгүүлчээ. Хооронд нь яс хаясан хэрүүлдүүлэх гэсэн даапа�##�сан хутган үймүүлэх өдөөн турхирсан шинжтэй хогын гар вэ. Өөрийгөө хэн бэ гэдгээ харуулж байна даа Сансармаа