
Украинд үүсээд буй нөхцөл байдлын улмаас дэлхий бараг бүхэлдээ ОХУ-ын эсрэг хориг тогтоосон. Үүнтэй уялдаад ОХУ-ын Засгийн газраас тус улстай найрсаг бус үйлдэл үзүүлсэн 48 улсын жагсаалтыг баталж гаргалаа. Үүнд:
-Австрали, Албани, Андорра, АНУ, Их Британи, Европын Холбооны бүх гишүүн улс /27/, Исланд, Канад, Лихтенштейн, Микронези, Монако, Монтенегро, Норвеги, Өмнөд Македони, Өмнөд Солонгос, Сан Марино, Сингапур, Тайвань /БНХАУ/, Украин, Швейцарь, Шинэ Зеланд, Япон багтаж байна.
Европын Холбооны гишүүнд орнуудад: Австри, Бельги, Болгар, Унгар, Герман, Грек, Дани, Ирланд, Испани, Итали, Кипр, Латви, Литва, Люксембург, Мальта, Нидерланд /Голланд/, Польш, Португал, Румын, Словак, Словени, Финлянд, Франц, Хорват, Чех, Швед, Эстони багтдаг.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн “Гадаадын зарим зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх түр журмын тухай” зарлигийн хүрээнд уг жагсаалтыг гаргасан байна.
Баримт бичигт дурдсанаар, ОХУ-ын эсрэг найрсаг бус хандсан улс орнуудын жагсаалтад орсон гадаадын зээлдүүлэгчдийн өмнө гадаад валютын үүрэг хүлээсэн ОХУ-ын төрийн болон иргэд, аж ахуйн нэгжүүд рублиэр төлбөр төлөх боломжтой болно гэж заажээ.
Нэмж дурдахад, Оросын пүүс, компаниудын жагсаалтад багтсан улсын иргэд, компаниудтай хийсэн бүх хэлцлийг гадаадын хөрөнгө оруулалтыг хянах Засгийн газрын комисс батлана гэсэн байна.
Эх сурвалж: Tass
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай монгол хорхой идсэн хонхорт нь орсон учраас хазаад нэмэргүй л дээ
ҮЗЭН ЯДАХ СЭТГЭЛД АВТСАН БОЛ МӨХӨЛРҮҮГЭЭ ЯВЖ БАЙГАА НЬ ТЭР . ЭНЭ БОЛ ГАШУУН ҮНЭН ОРЧЛОНГЫН ЖАМ ШҮҮ