НийгмийнУЛС ТӨР

БНХАУ-д үнэ өсөж, эрэлт ихэссэн ч, хар алтаа гаргаж чадахгүй суугаа АРЧААГҮЙТЭЛ

Улсын төсвийн орлогын гол эх үүсвэрийг нүүрсний экспортоос бүрдүүлж, улмаар цалин, тэтгэвэр, халамж тавьдаг. Орос-Украины асуудлаас үүдэж дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ түүхэн үзүүлэлттэйгээр өсөж буй. Харамсалтай нь Монгол Улс хар алтаа хилээр гаргаж, сайхан боломжийг ашиглаж чадахгүй байна.

Алдагдаж буй боломжийг бичихээс өмнө дэлхийн улс гүрнүүдийн нүүрсний экспорт, импортын нөхцөл байдлын ньюансыг энд дурдъя.

БНХАУ-ын хувьд  улс төрийн маргаанаас шалтгаалан  Австралиас нүүрс импортлохоо больсон. Энэ орон зайг ОХУ-ын нүүрсний орон зай эзэлж байв. Гэвч ОХУ өөрөө хүнд нөхцөлд унах нь. Түүнчлэн Хятадын гол ханган нийлүүлэгчийн нэг Индонези дотоодын хэрэглээгээ хангахын тулд энэ нэгдүгээр сард нүүрсний экспортоо зогсоосон. Ингэснээр БНХАУ-аас гадна Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсад тасалдал үүсэх эрсдэл бий болов. Япон улс нүүрсний экспортоо зогсоохгүй байхыг дахин уламжилсан билээ. Яг л ийм эгзэгтэй орон зайд хар алтныхаа үнэ цэнэ, эрэлтийг өсгөх юмсан даа. Голсон юм голд орно гэдэг шиг Монголын нүүрс экспортын орон зайгаа эзлэх боломж уг нь ирээд байна.

-ГАШУУНСУХАЙТААР ӨДӨРТ 150 МАШИН Л ГАРЧ, ШИВЭЭХҮРЭНГИЙН БООМТ ТЭГ ЗОГСОЛТ ХИЙГЭЭД ХАГАС ЖИЛ БОЛОХ НЬ-

Өмнөд хөрш БНХАУ-д нүүрсний үнэ өсөж, эрэлт ихсээд байна. Гэтэл манай боомтууд ажиллахгүй, нүүрсээ гаргаж чадахгүй байгаа эмгэнэлтэй дүр зурагтай.

Тодруулбал, жирийн үед Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээврийн 1000 машин гардаг байв. Гэтэл одоо 150-хан машин арайхийн гарч байгаа аж. Харин Шивээхүрэнгийн боомтоор нүүрсний экспортын бараг 50 хувь нь гардаг. Харамсалтай нь, эл боомт өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тэг зогсолт хийчихсэн, ажиллахгүй байна.

-“БНХАУ ГАЦААСАН АСУУДАЛГҮЙ. ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭРЛЭЛТЭЭ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА МАНАЙ Л АРЧААГҮЙТЭЛ...”

Тэгвэл манай боомтууд ямар шалтгааны улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй, нүүрсээ гаргаж чадахгүй байгаа юм бэ.

Энэ асуултад албаныхан “БНХАУ талаас гацаасан, ажиллуулахгүй байгаа зүйл байхгүй. Тэд өөрсдийн тавьсан шаардлагын дагуу чингэлэг тээвэрлэлтийн системээр өдөрт 150 машин нүүрсээ хүлээн авч буй” гэх.

Тэгвэл Шивээхүрэн боомт яагаад ажиллахгүй өдий хүрэв гэдэг асуулт. Учир нь тус боомт БНХАУ-ын зүгээс тавьсан чингэлэг тээвэрлэлтийн системээ одоо хүртэл бий болгож чадахгүй байгаад асуудал байгаа аж. “Захиалсан контейнерүүд нь хил дээр гацсан” байна.

-2022 ОНД 36.5 САЯ ТОНН НҮҮРС ГАРГАХ МӨРӨӨДӨЛ-

2022 онд Монгол улс 36.5 сая тн нүүрс экспортлох том амбиц өмнөө тавьсан.  Гэтэл он гарсаар байдал нэг иймэрхүү л байна. Энэ янзаараа бол өнгөрсөн жилийн үлгэрээ дахин давтаж мэдэхээр байна. Тодруулбал, 2021 онд 27 сая тонн шахам нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч 15.7 сая тн-оос хэтрээгүй юм. Энэ нь жингийн хувьд 2020 оныхоос 45 хувиар буурсан үзүүлэлт. Гэхдээ албаныхан орлогын дүн нь 30 хувиар өсөж 2.76 тэрбум ам.доллартай тэнцсэн гэцгээсэн.

Нүүрс экспортод жил бүр том тоо, том зорилго тавьдаг. Үүний шалтгаан нь их энгийн. Нүүрс экспортоор их хэмжээний мөнгө олно гэж зориуд өөдрөг төсөөлөл тавьж, түүнийгээ дагаад төсвийн зарлагаа ч ӨНДӨР тавьчихдаг. Төсвийн мөнгөө арай ахиу идэх гэсэн санаа. Гэвч энэ мэт өөрсдийн хариуцлагагүй үлгэн салган байдлаасаа болж олигтой экспорт хийж чаддаггүй.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хоёр боомт нэгдсэн удирдлагагүй, эзэнгүй байна. Менежмэнт тохиромжгүй, дэд бүтэц сул байгаа нь хэнд ч ойлгомжтой боллоо. Сүүлийн хоёр жил л “ногоон бүс” болно гэж нүдлээ. Гэхдээ чадсангүй. Засгийн газар энэ мэт асуудлаа зохицуулж чадахгүй, өдий хүртэл экспортын урсгалаа хаалгачихаад арчаагүй царайлж суугаа нь энэ. Гашуунсухайтын ганц боомтоо чангахан шиг гараар барьж, төр төмөр нүүрээ харуулах юман дээрээ харуулаад эзэнтэй, эрх зүйт хуультай улс шиг зангараг гаргаж чадсан бол ийм байдалд хүрэхгүй байлаа. Төмөр зам ашиглалтад орсон байсан бол мэдээж ийм бартаат замаар нүүрсний экспорт бэдрэхгүй. Боломжуудыг ашиглахын тулд эхлээд Хятадын талын хүсээд байгаагаар зохион байгуулалтаа сайн хийгээд “ногоон бүсээ” бий болгомоор байна. Арчаагүйтэж суумааргүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
3 сар 9, 2022 08:51

Энэ бол төр засгийн биш жонхуу баттулгын хятад танкаар айлгаж төмөр замын ажлыг зориудаар гацаасны гай шүү..улс ороны хөгжил дэвшилд чөдөр тушаа болсон хара�##� идмэрүүд дээгүүр байнаа бна.харж л байгаа...

Зочин
Зочин
3 сар 9, 2022 08:54

ene ard ni neg tom hun bidniig yaduu bailgaval ashigtai geed l bga yumshig bgamda

Зочин
Зочин
3 сар 9, 2022 09:03

тэр төмөр зам нь баригдсан байсан болуул одоо монголд хичнээн ашигтай

Зочин
Зочин
3 сар 9, 2022 09:13

battulgiin tumur zamiig suitgeegui baisan bol odoo hichneen amar buur mongoliin ard tumend gai bolj duusahgui yumaa ene AN iin yerunhiilegchuud

Зочин
Зочин
3 сар 9, 2022 09:17

end tumur zam yamarch hamaagui ene zugeer l hytadiin hymd nuurs avah gesen huchtei bodlogo

Зочин
Зочин
3 сар 9, 2022 22:40
Reply to  Зочин

Бага нүүрс аваад их мөнгө төлсөн байна. Эргүү толгойгоо ажиллуул.

Зочин
Зочин
3 сар 9, 2022 09:26

battulgiin hiisen jonhuu odoo l mongold gai balag ni dunguj garj ehelj baina daa udahgui buren butneere garaad ehleheer ta hed maani odoo buur suhrunu

эгэл
эгэл
3 сар 9, 2022 10:52

Төмөр замаа одоо хүртэл тавьж чадаагүй нь оросын гар хөл жэнко баттулгын хорлолт. Одоогийн засгийн буруу биш. Энэ жил Гашуунсухайтын төмөр зам бэлэн болох ч өргөн царигаар тавьснаас болж шилжүүлэх байгууламж барит�##� нүүрсээ тээвэрлэж чадахгүй дахиад 2 ЖИЛ хэрэгтэй. Сүүлд нарийн царигийг өргөн цариг болгож өөрчилсөн Монголийн төмөр зам компанийн захир�##� , улсаа хорлогч Удаанжарг�##� гэгчийг шоронд хийж шонд өлгө. Гадны гар бологчдыг хатуу шийтгэх нь зүйд нийцнэ

Зочин
Зочин
3 сар 9, 2022 11:01

Дүгнэлт өрөөсгөл бна. Энэ бүхэн манай том хулгайчдын 30 жилийн арчаагүйтэл, авилг�##�, хулгай луйвар, өнгө мөнгөнд шун�##�тсаны үр дүн.

Зочин
Зочин
3 сар 9, 2022 16:24

Х�##�тар сайдыг огцруулаач ээ. Энэ нөхөр сайд болсноос хойш ямарч ажил хийсэнгүй

Орк
Орк
3 сар 9, 2022 18:53

Оюуэрдэнэ хулгайчыг огцруулаачээ.Бизнесийн анхан шатны мэдлэг �##�гаа

иргэн
иргэн
3 сар 9, 2022 19:59

Хогийн, чадваргүй, намчин хулгайчуудаар төр засгаа дүүргэсэн Монгол улс юу хийж чадна гэж????

Зочин
Зочин
3 сар 9, 2022 20:49

бид хэдийг даапа�##�ж суухад сайхан байгаа байлгүй дээ. угаасаа манайх ху.жаагийн эз-ийн хоригт орчихоод байгаа шүүдээ. дээр нь хоорондоо бие биеээ хэмлээд сууж байхыг нь харах гээд нүүрс манайхаас олигтой авахгүй байна

Зочин
Зочин
3 сар 9, 2022 23:43

Та арчаатайгаараа гаргачих, эрүү амаа билүүдэхээс өөр юу ч чадахгүйшдээ

Зочин
Зочин
3 сар 10, 2022 09:57

Ийм арчаагүй , чадваргүй намчингуудыг ээлжилж сонгоод байгаагийн гор нь гарч байгаа нь тэр шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button