
Оросын арми Украинд довтолсны улмаас Их Бритинийн цэргүүд Украиныг зорьсон. Тэгвэл Их Британийн эрх баригчид тэднийг эх орондоо нэн даруй буцаж ирэхийг уриалсан байна. Энэ талаар Их Британийн армийн хэвлэлийн төлөөлөгч “Си-Эн-Эн” /CNN/ агентлагт ярьжээ.
Төлөөлөгчийн хэлснээр, “Бидэнд ирсэн мэдээллээр тушаал дагаж мөрддөггүй цөөн хэдэн тооны цэргүүд зөвшөөрөлгүйгээр Украин руу хувийн хэргээр очсон байж болзошгүй” гэж мэдэгджээ.

Үүнтэй уялдуулан Их Британийн Батлан Хамгаалах Яам бүх цэргийн алба хаагчдыг дараагийн мэдэгдэл гарах хүртэл Украин руу зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна. Тэднийг Украинд дураараа цэргийн ажиллагаанд оролцож байж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа юм байна.
Цэргийнхэнд тавьсан хориг нь өмнө нь цэргийн алба хааж байсан хүмүүст ч хамаатай гэдгийг тус яам онцоллоо.
Эх сурвалж: ВВС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв , тэгсэн нь дээр .
Ямар ойлгомжгүй юм. Цэргүүд тэгээд дураараа зорчдог болж байна уу. Буу зэвсгээ агсаад л Укрианд очсон байх нь.
ЯМАР ТЭНЭГ ЮМ БЭ? ДУР ЗОРГООРОО ОЧСОН ХЭРЭГ ҮҮ? ЗҮГЭЭР ЦӨС ИХТ ОРОС ЦЭРГҮҮДЭД НЭГ БУУДУУЛААД ӨМД ХАМДАНДАА ХАМАГ ШИНГЭНЭЭ ГООЖУУЛАХААРАА АЯНДАА БУЦНА ОРОСУУДЫГ МЭДЭХГҮЙ Л БАЙНА ДАА