НИЙГЭМ
“Дүнжингарав”-ын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ

Нийслэлд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулзвараас “Дүнжингарав” худалдааны төвийн урд замыг Амгалангийн өртөөний гарам хүртэл түр хугацаагаар хааж байна.
Өнөөдөр зохион байгуулж буй “Цэвэр агаар” өдөрлөгийн хүрээнд 500 дугуйчны парад болон хөгжлийн бэхшээлтэй иргэд, гэр бүлийн марафон гүйлт зэрэг спортын үйл ажиллагаа болж буй юм. Үүнтэй холбоотойгоор дээрх зам, уулзваруудын хөдөлгөөнийг өглөөний 08.00-18.00 хүртэл хязгаарлаад байгаа аж. Тиймээс дээрх замыг сонгон хөдөлгөөн оролцохгүй байхыг ТЦА-наас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.