СПОРТ

Архангай аймагт шүүгч, дасгалжуулагчийн сургалт зохион байгуулна

Монголын чөлөөт бөхийн холбоо, МЧБХ-ны шүүгчдийн зөвлөл, Монголын чөлөөт бөхийн холбооны Архангай аймаг дахь салбар, Архангай аймгийн чөлөөт бөхийн холбоо, Архангай аймгийн биеийн тамир спортын хороо хамтран орон нутагт анхан шатны шүүгч бэлтгэх, орон нутгийн дасгалжуулагчдад дүрмийн сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус сургалт 2022 оны гуравдугаар сарын 08-10-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод шүүгчид бэлтгэх онол практикийн, дасгалжуулагчдад дүрмийн сургалт семинар гэсэн хэсгээр болно.

МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлд сургалт зохион байгуулах хүсэлтийг аймаг болон клубийн зүгээс хүсэлт гаргавал хүлээн авч тухайн аймаг, клуб дээр сургалт зохион байгуулах боломжтой гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button