УЛС ТӨР

Х.БАТТУЛГА ЭРГЭН ИРЛЭЭ: Тэр одоо МАН-тай муудахгүй ч 2024 оны сонгуулиар “хаанчлал”-ыг нь ганхуулна

“Би АН-ын даргын сунгаанаас нэрээ татлаа. Энэ бол хувь хүний шийдвэр. Нам маань даргаас бусад асуудлаар ямар ч маргаангүй болсон. Одоо даргаа сонгоно, ингээд бүх юм жигдэрнэ”. Энэ бол УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн өчигдөр өдөр хэлсэн үг. Харин орой нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргад өрсөлдөхөөр нэрээ өгөв.

Ерөнхийлөгчөөс бууснаас нь хойш түүний дараагийн улс төрийн нүүдэл юу байх нь анхаарал татсаар өдийг хүрлээ. Эхлээд нөхөн сонгуулиар СХД-т нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болно, тэгээд АН-ын бүлгээ атгана, цаашлан өгсөнө гэж таамаглаж байсан ч тэгээгүй. Эсрэгээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр томилогдсон.

Дараа нь, түүнийг Монголын Ардчилсан холбоонд түшиглээд, шинэ нам байгуулна гэж бичицгээсэн, ярьцгаасан. Гэвч даваан дээр нь МоАХ руу Д.Монголхүү шургалж, хөл толгой нь олдохгүй үйл явц өрнөв. Х.Баттулга мэдсээр байж Д.Монголхүүгээр нам байгуулах түшиц газраа тоглуулж суухгүй нь тодорхой. Гэтэл аг жиг л байв.

Харин одоо АН-ын даргын сунгаанд өөрийн нэрээ дэвшүүлчихнэ гэдэг айхавтар том эргэлт болов. Юун түрүүнд, хуулиараа боломжтой юу гэсэн асуулт тавигдана. Боломж байна. Дараа нь, сонгогдож чадах уу гэж асууна. Чадах нь мэдээж. Тэгвэл, бусад АН-ын гишүүд хүлээн зөвшөөрч чадах уу гэсэн эргэлзээ үүснэ. Логикоор бол, тэр мэдээж хүлээн зөвшөөрүүлнэ.

За, АН-ын дарга боллоо гээд Х.Баттулгад ямар хэрэгтэй юм бэ гэсэн өнцөг гарч ирнэ. Ардчилсан намыг нэгтгэж, хүчирхэг сөрөг хүчин болгох гэгээн агуулга байх уу. Улс төр дэх өөрийн хүч, нөлөөллөө л базаах уу. Х.Баттулга хүчирхэг улс төрч. Эргээд зууны ялалт байгуулчихсан мэт дэвж яваа МАН-ынханд энэ том сэрүүлэг болно, эсвэл үгүй...

Тоймд анхаарлаа хандуулна уу.


ПРОЦЕСС 1: МАН-ыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээрээ дүлэгнэх зуур

Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөс буухын өмнөхөн ХЗДХЯ-наас Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан байдаг. Үүнд нь, Ерөнхийлөгчөөс буугаад ойрын таван жилдээ нам байгуулж, намын гишүүнчлэлээ сэргээж болохгүй заалт оруулсан байв. Гэхдээ тус хуулийг хэлэлцээгүй. Өдгөө хэрэгжиж буй Ерөнхийлөгчийн тухай хууль хийгээд Улс төрийн намын тухай хуулийг сөхөж харахад, Х.Баттулга АН-ын дарга болоход ямар нэг саад тээг алга.

МАН-ын энэ цагийн бодлого боловсруулагчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаа одоо хүртэл царцаасаар байгаа. Уг нь мөнхүү Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдан, хамт хэлэлцэгдэх байв. “Давхар дээл”-ийн асуудлаар малгайлах Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө УИХ-д оруулж чадахгүй, сөрөг хүчнээр ҮХЦ-д маргаан үүсгүүлчхээд дүлэгнэж явах хооронд нь Х.Баттулга ингээд шарвачихлаа.

ПРОЦЕСС 2: Ц.Элбэгдорж нарыг эвлэлдэн нэгдэх зуур

Өнгөрсөн бямба гарагт АН Их хурлаа ээлжит бусаар хуралдуулсан. Хуралдаанд Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, С.Эрдэнэ нарын ардчилагчид оролцсон. Үүгээр тэд намын алдаа, оноогоо  хэлэлцэж, нэг талдаа гаръя, нэгдье гэсэн агуулгаа дахиад л ярьсан. С.Эрдэнэ энэ үеэр өөрийгөө АН-ын хууль ёсны дарга хэвээр гэдгийг дахин онцлоод “Х.Баттулгад итгэж, түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшүүлсэн нь миний буруу” хэмээгээд уучлал хүртэл хүссэн.

Үүнээс нь олон нийтэд “АН одоо учраа олох нь уу” гэсэн бодол төрсөн байж мэднэ. Бас тус хурлаар АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд үүнийгээ УДШ-д өргөн бариад буй. Өргөн барихад нь УИХ-ын гишүүн Д.Ганбат хамт байлцсан нь түүнийг сүүлийн үед С.Эрдэнийн талд “урвачхаад” байгаагийн хамгийн тод баталгаа болсон.

Гэтэл үүнээс бүр өмнө, хоёрдугаар сарын 23-нд АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал маш “сенсацны биш” байдлаар мэдэгдэл хийж, дөрөвдүгээр сарын 3-нд намын даргын сунгаа зохион байгуулахаар болсноо зарлаж байв. Тэгэхээр энэ үед л Х.Баттулгын шийдвэр гарчихсан байсан болов уу. Учир нь О.Цогтгэрэлийг лав энэ удаад дахин зүтгүүлэхгүй нь тодорхой. Түүнийг И.Мөнхжаргалын Дотоод сонгуулийн хороо намын даргаар нэгэнтээ тодруулсан. Гэвч хүлээн зөвшөөрөгдөөгүй, нөгөө талд нь М.Тулгат сонгогдчихоод тэмцэж гарсан. УДШ ч бүртгээгүй.

Тэгэхээр, эхэлж өрнөсөн энэ процессыг “үнэрлэсэн” ардчилагчид дараа нь Их хурлаа ээлжит бусаар зарлаж, С.Эрдэнэ индэр дээрээс Х.Баттулгыг тийн “хараасан” байж ч болох юм.

Нэгэнтээ "үнэрлэсэн" учраас Их хурлаа зарласан бол, энэ үеэр баталсан Үндсэн дүрмийн өөрчлөлт юу байх нь, УДШ хүлээж авах эсэх нь анхаарал татах юм. Үүнд Х.Баттулгын эсрэг тавьсан хаалтууд багтсан байхыг үгүйсгэхгүй.

ПРОЦЕСС 3: Д.Монголхүүг “Би МоАХ-ны дарга” гэж сагсуурах зуур

За, И.Мөнхжаргалыг сунгааны тов зарлахаас таван өдрийн өмнө, 2022.02.18-нд Д.Монголхүү Монголын Ардчилсан холбоон дээр танц эргэсэн байдаг. Ингэхдээ туж Х.Баттулгын савраас МоАХ-г салгах гэж буй мэт агуулгатай зүйл ярьсан. Ингээд холбооны зарим гишүүдийн “Чи МоАХ-ны гишүүн биш биз дээ” гэсэн эсэргүүцэлтэй тулгараад буцаж байв.

Нэг ёсондоо, Х.Баттулгын овоо хараанд хагарал, бутралгүй, цэвэрхэн түшиц болж харагдаж байсан МоАХ Д.Монголхүүгийн үйлдлээр дахиад л будилаанд хутгалдсан. Үүнээс тав хоногийн дараа И.Мөнхжаргал АН-ын даргын сунгааг зарлаж, харин Д.Монголхүү ямар ч асуудалгүй МоАХ-ны дарга болчихсон. Заалнаас Ц.Элбэгдорж нарын таван хүний нэрээ дэвшүүлсэн гэж байгаа. Гэтэл санал хураах болоход Д.Монголхүүгээс бусад нь нэрээ татчихсан гэсэн, ингээд ганц хүн дээр л санал хураасан. Энэ үүднээс төлөвлөгөөтэй процесс мэт логик уншигдана.

Мөн ташрамд дурдахад, Д.Монголхүү нь МоАХ-г төлөөлөх эрхгүй мөртлөө улс төрийн намаас санхүүжиж, хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр ЦЕГ-т шалгуулж эхлээд байгаа.

Тэгэхээр, процессуудыг дарааллуулаад харахад Х.Баттулгыг МоАХ-ноос холдуулах гэсэн оролдлого С.Эрдэнэ талын АН-аас санхүүжин хийгдсэн байх магадлалтай байна. Д.Монголхүүг МоАХ-ы дарга боллоо хэмээн сагсуурах зуур харин Х.Баттулга хэдий нь нүүдлээ өөрчилж, АН-ын даргын сунгааг зарлуулчхаад сууж байжээ. Тэгээгүй бол мэдсээр байж тэр Д.Монголхүүг МоАХ-ы дарга болгохгүй л дээ.


ЛОГИК 1: Х.Баттулга АН-ын дарга болно, хүлээн зөвшөөрүүлнэ

Дөрөвдүгээр сарын 3-нд болох сунгаагаар Х.Баттулга УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай өрсөлдөнө. Шударгаар санал хураалаа ч, үгүй ч Х.Баттулга ялах нь тодорхой. Өмнө нь О.Цогтгэрэлийг энэ сонгуулийн хороо автоматаар шахуу тодруулчхаад, мөнгө тараасан, саналын хайрцаг авч зугтсан гэх мэт асуудлаа нуухын тулд чардайж байв. Мөн О.Цогтгэрэл өчигдөр “Би хувь хүний шийдвэр гаргаж нэрээ татлаа” хэмээсэн нь ч “Х.Баттулга нэр дэвших тул би зайгаа тавьж өглөө” гэсэнтэй агаар нэг сонсогдсон.

Харин С.Эрдэнийн талд одоохондоо АН-ын даргын сунгаа зарлаагүй байгаа. Зарлахгүй явсаар энэ сунгаа өнгөрчихвөл, өмнөх шиг хоёр талд М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр дарга лаглайхгүй. Х.Баттулга л үлдэнэ. За, Х.Баттулгыг тэгвэл нийт АН-ынхан яагаад хүлээн зөвшөөрөх юм бэ.

Х.Баттулгын өөдөөс асах ёстой эхний хүн С.Эрдэнэ, араас нь Ц.Элбэгдоржийг нэрлэвэл нэрлэж болно. Харамсалтай нь, С.Эрдэнэ өөрт холбогдох хэргээр МАН-д барьцаалагдсан нэгэн гэгддэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэр МАН-тай нэгдэж, АН-ын хагарлыг Х.Баттулгын эсрэг чиглүүлэн улам гүнзгийрүүлсэн. Одоо бол тэр Х.Баттулгын өөдөөс сөрж чадахгүй.

Харин Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр угаас эв түнжинтэй, чимээ имээгүй харилцахаар хөшигний ард тохирсон улс. Эс тэгвээс хэн хэн нь аавын хаалга татаж мэдэх нюанстай. За, Д.Сосорбарам нарын улс бол мянга чарлаад нэмэргүй билээ. Х.Баттулга өдгөө МАН-тай ойлголцон ажиллах өндөр нюанстай байгаа энэ үед хуучин, аминч ардчилагчид зүгээр л амаа жимийнэ.

Дээрээс нь УИХ дахь АН-ын гишүүдийн олонх нь Х.Баттулгыг нална. Д.Ганбат ч удахгүй буцаад ирэх биз.

ЛОГИК 2: Х.Баттулга МАН-ынхны эсрэг зэвсэглэхгүй, дипломат байдлаар хүчээ зузаатгана

Хамгийн энгийн логик нь, Х.Баттулга үүгээрээ МАН-ын эсрэг босох хүчээ дахин зузаатгана. Тэр байж болох хуулийн бүх аргаар МАН-д “хоолойгоо хэрчүүлж”, Ерөнхийлөгчийн суудлаас буусан. Хэрэв өс санавал, Монголын төрөөс эргэлт буцалтгүй зууралдана гэвэл тэр ингэж шийднэ.

Гэхдээ тэгэхгүй л болов уу. Өнгөрсөн долоо хоногт тэр 59 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн. МАН-ыг дэглэмийг тэмцэж нураана гэвэл лав 65 хүртлээ улс төрөөс зүүгдэх нь. Х.Баттулга хүссэндээ хүрдэг нэгэн ч бас татгалзаж чаддаг бодгаль гэдгээ Ерөнхийлөгч байх үедээ хэд хэдэн удаа харуулсан.

Одоо түүнд хоёр л эрх ашиг байж мэдэх юм. Нэг нь, түүнд холбогдох, шалгагдах ёстой хэргүүд. Төмөр замаас эхлээд хэдэн хэдэн хэрэг сөхөгдөнө. Үүнийгээ тэр У.Хүрэлсүхтэй тохирч, наймаалцаж авсан гэх мэдээлэл нэгэнтээ хөвөрч байв. Эвгүй учраас л тэр Л.Оюун-Эрдэнийн дэргэд зөвлөхөөр очсон болов уу. Тэгэхээр, намаа авлаа ч тэр МАН-ын эсрэг тэгтлээ зэвсэглэн дайрахгүй. Ерөнхийдөө МАН-тай хэлцэлд орох хэлбэрээр, харин эвгүйдвэл АН-аа агсаад босчихоор хэмжээнд л тэр хүчээ зузаатгах болов уу.

Хоёрт нь, сайн сайхан нэртэйгээр улс төрийн карьераа дуусгах. Одоо хэний ч нүдэнд үл үзэгдэх МАН-ын даргын орон тооны бус зөвлөх явж тэр ханасан биз ээ. Ядах нь аа, өөрөө хагалсан намаа өөрөө дахин цавуудаж, УИХ-ын сонгуульд, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцуулах, жинхэнэ ардчилагч нэр зүүх нь түүнд заавал чухалд тооцогдох учиртай.

Ингээд бодохоор, Х.Баттулгын эргэн ирэлт АН-д ашигтай ч байж болохоор. Гэхдээ хэрэв Х.Баттулгын хүчээр АН дахин хүчирхэгжвэл, зуу зуун жил засаглах мэт хөөрцөглөж яваа МАН-ын залуусыг 2024 оны УИХ-ын сонгууль л хатуухан угтаж мэднэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 11, 2022 09:14

battulge shorond orohgui gej neg suudal deer uldeh gej unheer guriij baina aa

Зочин
Зочин
3 сар 11, 2022 09:15

энэ хулгайчдаа суулгаж чадаххүй бнуу оюка өөрөө айгаад бгаамуу

Зочин
Зочин
3 сар 11, 2022 09:20

энэ хүн одоо зүгээр явж жангаа идэлдээ яаах гээд АН ыг бутаргаад байгаа юм бэ

Зочин
Зочин
3 сар 11, 2022 09:21

Ан-ын дарга болчихоосой

Хман
Хман
3 сар 11, 2022 09:27

Оюука гын Бууны нохой болж АН ыг булшилж ханаагүй хулгайч уу? Үнэнд гүйцэгдэнэ дээ!

Зочин
Зочин
3 сар 11, 2022 10:22

ЭНЭ ЗУУНЫ ЛУЙВАРЧИН ОДОО БОЛИО

Zochin
Zochin
3 сар 11, 2022 10:48

Ed evlerch chadahgui uym bna

Зочин
Зочин
3 сар 11, 2022 10:57

battulga odoo zugeer bolichij boldoggui yum baihdaa yamar haasha yum be

Зочин
Зочин
3 сар 11, 2022 10:58

MOYA chuud ni odoo demjee l muuruul orlildoo l orood irne dee

gereltsogt
gereltsogt
3 сар 11, 2022 11:29

unuudur battulgiig bichsen site uudiin toimuudaas hamgiin sainiig eguur gargajee

АААММ
АААММ
3 сар 11, 2022 11:35

ЗӨВ ЗӨВ. эРЛИЙЗҮҮДЭЭС ХАМААГҮЙ ДЭЭР ШҮҮ. ЖЕНКО Д НЭГ ЗҮЙЛ ЗӨВЛӨХӨД ШИЙДВЭР ОЛОНХИЙНХ БАЙДАГ ГЭДГИЙГ. ЭНЭ МОНГОЛ УЛСЫГ МИНЬ НАМАГНААС СУГА ТАТААД ГАРГААРАЙ. БЭЛЭЭХЭН ЖИШЭЭ СИНГАПУР БУЮУ ЛИ КУАН ЮУ. АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙГ НАЙЗ НӨХӨД НАМ ХАМАА БАЙХГҮЙ ЦАВЧААРАЙ.

Зочин
Зочин
3 сар 11, 2022 11:50

МОНГОЛ ХОНЬ МАЛЛАХАД АМАР ДАА ХӨӨРХИЙ

Зоч
Зоч
3 сар 11, 2022 13:00

Төмөр замыг гацаах нь,больж үз зүгээр бизнесээ л хий

ИргэнИргэнИргэн
ИргэнИргэнИргэн
3 сар 11, 2022 13:04

Баттулга АН-ыг хаг�##�сан хүмүүсийн нэг . Тэр АН-ыг нэгтгэж чадахгүй, улам дампуур�##�д хүргэнэ.

зочин
зочин
3 сар 11, 2022 13:27

Монголчууд Баттулгад маш их итгэл хүлээлгэсэн дээ ! Төмөр замын бүтээн байгуул�##�тыг эсрэг зүгт хийж эх орны хөгжлийг боомилсон. Хэд хоног уйгаржин бичиг заасан! Хятадад 30000 хонь бэлэглэсэн. Өөрөөр улс орны хөгжил цэцэглэлийн төлөө юу ч хийгээгүй дээ! Ер нь өөрөа маш их нотой хүн дээшээ гарахаар барьцаанд орж юу ч хийж чаддаггүй нь үнэн юм билээ!

Зочин
Зочин
3 сар 11, 2022 13:43

RESPECT MR.PRESENT

Yah ve
Yah ve
3 сар 11, 2022 14:35

Biznes bish hulgai luivaraa iluu hiideg yum bishuu ene hun.Yah geed baidgiim boldoo.

Шударга иргэн
Шударга иргэн
3 сар 11, 2022 15:40

Бяртай шүү

Ish
Ish
3 сар 11, 2022 17:17

Ene teneg Battulgiig hurdan ter yvdag gazar n yvuulaach. Iim ymnuudaas salaagui tsagt ard tumen bid amar jimer amdrahguinee. Z##l bval hulgai hiigeed, zavsar l bval orj bugeed.

buyatai l hun
buyatai l hun
3 сар 11, 2022 18:41

ardchillin buyaniig jinhene utgaar ni edelj baigaa hun yum da ene hun. oros orond baisan bol ali hediin nuhuulsan dag.

Зочин
Зочин
3 сар 11, 2022 20:36

Баё ямар хороо найруулах гээд бна даа улс төрөөс �######�уул таарна

Зочин
Зочин
3 сар 11, 2022 21:13

энэ нөхөр ямар нэгэн �##�бан туша�##�д очихгүй бол явчих гээд сандарч байгаа байлгүй. Их ч цус�##�сан нөхөр ч

Зочин
Зочин
3 сар 11, 2022 22:07

Ерөнхийлөгчдөө амжилт хүсье

Зочин
Зочин
3 сар 12, 2022 10:01

Battulga AN-d xeregtei. Ter l AN-g tom nam shg bailgaj chadna.

зочин
зочин
3 сар 16, 2022 13:32

эвийг их барьв�##� эргээд хутаг ша�##�гуулнаа гэж

Холбоотой мэдээ

Back to top button