УЛС ТӨР

ХААН Банкны өмчлөлийн асуудал Б.Жагарын "зүүдэлж сэрээд" СЕНСАЦЛАХ сэдэв биш

Өдгөө НИТХ-ын төлөөлөгч болсон Б.Жагар ХААН банкны өмчлөлийн асуудлаар мэдээлэл хийж, МАН-д шаардлага хүргүүлэв. Үүндээ УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Таван богд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарыг буруутгасан өнцгөөр шүүмжилж байна.

ХААН банкны Япон талын хувьцаа худалдагдсан тухай асуудал дэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Тодруулбал, Японы “Савада Хольдингс” талын эзэмшдэг хувьцааг Японы “Метакапитал” ХХК, “Упсилон” ХХК-иуд худалдан авсан нь тодорхой болоод байгаа. Харин энэ компаниудын эцсийн эзэмшигч нь Худалдаа хөгжлийн банктай нэр холбогдож буй тул сэдэв анхаарал татдаг.

Үүнд нэг талаас Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эцсийн өмчлөгчийг шалгалгүй, “ХААН банкны хувьцааг эдгээр компанид худалдахад татгалзах зүйлгүй” гэсэн бичиг өгснөөрөө буруутгагдаж буй. Ц.Баатарсайхан талын нэхэмжлэлтэй хоёр талын шүүх хурлаар Монголбанкны Ерөнхийлөгчийн өгсөн бичгийг ч хүчингүй болгоод буй.

Нөгөө талаас Ч.Хүрэлбаатар сайд байхдаа энэ хувьцаа зарагдах асуудалд оролцсон гэх асуудал ч дэгдсэн. Үүнд холбогдох гомдол Япон талаас ирсэн бөгөөд холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгаж эхлээд байгаа юм. Бас УИХ-д ч ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ерөнхийдөө бүх процесс хуулийн байгууллагын шатандаа өрнөж байна.

Гэтэл “тэмцэгч” нэрээр олонд танигдсан Б.Жагар өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар дахиад л бичиг өгч, сенсааци дэгдээх оролдлого хийв. Тэр ер түүхэндээ дуугарч болох бүх л асуудлаар дуугардаг, жагсаал тэмцэл хийдэг нэртэй нэгэн. Арилжааны банкны зээлийн хүүг бууруул, тэглэ гэж эдийн засгийн хувьд боломжгүй асуудлаар ч дуугардаг, “попордог”. НИТХ-ын төлөөлөгч болсноор нэг хэсэгтээ чимээгүй суусан тэр өдгөө бүх асуудал нь шалгагдаж, хуулийн шатандаа өрнөж буй ХААН банкны өмчлөлийг хөндөн дуугарсан нь анхаарал татна.

Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд байсан УИХ-ын гишүүн, Япон талын компанийн төлөөлөл, Монголын ХЗДХЯ, АТГ оролцож, асуудлууд нь нэгэнт ил тодорхой болчихсон, хуулийн байгууллагад хэлэлцэгдэж буй сэдвээс ядаж дутмаар юм, тэр. Чимээ имээгүй сууж байгаад л хаа хамаагүй, хэдий нь хөндөгдөж, ойлгомжтой болсон асуудлыг сөхөн гарч ирдэг хэв маяг нь Б.Жагарт НИТХ-ын төлөөлөгч болсон ч байсаар байх бололтой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
eej
eej
3 сар 11, 2022 13:47

yer n bol mdh uman dree l sain dugarch bh hergtei...gadaa bh n ih zohidog bololtoi! dotor suudaltai bolson bn

Зочин
Зочин
3 сар 11, 2022 14:53

ene metiin hudlaa popuud iim tom asuudlaas zugeer nere tatchij boldoggui yumuu

Зочин
Зочин
3 сар 11, 2022 14:55

humuus gol asuudliig ni anhaaarah heregtei

Зочин
Зочин
3 сар 11, 2022 15:22

ene odoo bolioo muu er daind huurnu gej arai l baina shhdee

Зочин
Зочин
3 сар 11, 2022 15:29

хүн болгон энүүн хүнийг дэмжээд байв�##� арайч дээ нээрээ

Зочин
Зочин
3 сар 11, 2022 16:38

uu butehgui

Зочин
Зочин
3 сар 11, 2022 20:38

хөдөөний х�##�тар юу вэ!!

Зочин
Зочин
3 сар 12, 2022 00:07

Дааганаас бус даравгараасаа болж үхдэг гэж ардын үг байдаг л юм. Энэ з�##�ууд хандаж хэлэхэд, даравгараа үнэлдэгээ хэзээ болих хүн бэ, ядаж чиг баримжаатай, гол шугамтай, баримт�##�даг зарчимтай баймаар юм. Уртаас урт амьдр�##� өмнө чинь байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button