ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент
Бенедикт Камбербэтч: Украины дүрвэгсдийг орон байраар хангахыг хүсэж байна

“Шерлок Холмс”, “Доктор Стрэнж” киноныхоо дүрээр олонд танигдсан Британийн алдарт жүжигчин Бенедикт Камбербэтч Украины дүрвэгсдийг орон сууцаар хангах Засгийн газрын төлөвлөгөөнд оролцох хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.

“Украинаас хоёрхон цаг хагасын зайд нисэх газарт байна гэдэг европчуудын хувьд үнэхээр цочирдмоор хэрэг. Энэ бүхэн бидний сэтгэлийг өвтгөж байна” хэмээн жүжигчин тайлбарлав.
Шагнал гардуулах үеэр сэтгүүлчид түүний хүрэмний энгэр дээр Украины төрийн далбааг дүрсэлсэн тэмдэг байгааг анзаарсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.