Дэлхийн өндөр хөгжилтэй улсууд цахилгаан тамхийг хуульчилж, ЗӨВШӨӨРДӨГ

-ЦАХИЛГААН ТАМХИЙГ ХУУЛИАР ЗӨВШӨӨРСӨН 100 УЛС БИЙ-
Манай улсад цахилгаан тамхийг, янжуур тамхинаас илүү хортой хэмээн үзэж, хил гаалиар оруулахгүй байх саналыг Гаалийн ерөнхий газраас гаргахаа мэдэгдэв. Үүний улмаас “дэлхийн улс орнуудад тасхориглосон зүйлийг Монголд зөвшөөрч, оруулж ирээд зараад байгаа” гэх ойлголтыг иргэдийн дунд төрүүлэхэд хүргээд байна.
Иймд бид цаг үетэйгээ нийцүүлэн олон улсад цахилгаан тамхины хуулийн зохицуулалтыг дэлхийн томоохон улс орнууд хэрхэн хийдэг вэ?
гэх асуултад хариулт өгөх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Цахилгаан тамхины хэрэглээ ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад том зах зээл эзэлдэг. Яг өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй улсад цахилгаан тамхийг худалдаалахыг зөвшөөрч, хуульчлаад нээлттэй худалдаалж байна. Эдгээр улсуудын дийлэнх нь хөгжингүй орнууд. Тодруулбал, АНУ-ын FDA (хүнсний эмийн удирдлага)-аас албан ёсоор худалдаалахыг зөвшөөрсөн. Мөн Англи, Шинэ Зеландад бүр Засгийн газраас нь дэмждэг байна. Сая 2022 он гаруут БНХАУ-д албан ёсоор хуульчилж, хэрэглээг нь нээж өгчээ. Харин ОХУ, БНХАУ, Казакстан зэрэг улс орнууд янжуур болон цахилгаан тамхийг худалдаалахдаа “насанд хүрээгүй харагдвал иргэний үнэмлэх, түүнтэй дүйх бичиг баримтыг нь шалгаж байхаар зохицуулсан” байдаг аж.
2021 оны байдлаар тамхи хэрэглэгчдийн судалгаагаар /statista global consumer survey/ нийт тамхичдын 20 орчим хувь нь цахилгаан тамхи татдаг болсон байна.
Цахилгаан тамхины зах зээлд тэргүүлэгч арван улсыг жагсаахад:
АНУ тэргүүлж, Япон удаалж байна. Тэдний араас Их Британи, Швед, Итали, Норвеги, Энэтхэг, Герман, Хятад зэрэг улс орнууд орж байна.
Харин “Цахилгаан тамхи хэрэглэдэг” гэж хариулсан судалгаанд оролцогчдыг УЛСААР жагсаахад:
- БНХАУ-ын 17%
- Их Британи 14%
- Франц 13%
- АНУ 11%
- Герман 11%
- Япон 10%
- Испани 9%
Харин цахилгаан тамхийг хориглож татгалздаг улсууд нь ихэвчлэн лалын шашинтай, хүн ам ихтэй, ядуу буурай орнууд байдаг байна.
Монголын “Тамхины хяналтын тухай” хуулинд цахилгаан тамхийг оруулж хууль эох зүйн зохицуулалтай болгох шаардлагатай болжээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын жишгийг харахад цахилгаан тамхины хэрэглээг хуульчилж, ард иргэддээ зөвшөөрдөг байна. Улмаар хуулиараа насанд хүрээгүй хүүхдүүдэд худалдаалахгүй байх, татварын хяналтаа сайн тусгаж өгдөг. Ингэснээр импортлогчид нь чанартай бүтээгдэхүүн импортлохыг чухалчилдаг гэж үздэг байна.
Харин зөвшөөрөхгүй, хааж боож хориглох тусам гарал үүсэл тодорхойгүй, эрсдэлтэй бүтээгдэхүүнүүдийг нууцаар улам ихээр оруулж ирэх эрсдэлд хүргэдэг. Аливаа зүйлийг хорьсноор шийдэлд хүрдэггүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цахилгаан тамхиа хорино гэж солиорсон уу
Хүнийг аажмаар үхэлд хүргэж байгаа хороо хамга�##�аад байгаа юм уу?!!
Хорьж цаагдхаасаа урьтаад ойлголт, мэдлэг, мэдээлэл өгөх хэрэгтэй
Утаандаа дуртай тэнэг гарууд, хэн нэгнийх нь бизнес нурах гээд цахилгаан тамхийг хорино гэж солиорч байгаа даа гарууд
Хуулийн нь батлаад, татварыг нь өндөр тавиад өгнө биз дээ. Шууд хориглоно ч гэх шиг... Өөрсдийн эрх ашгаас урьтаад бөөр зүйл боддог болоосой
Шууд л хорино гээд байгаа нь сонин байна, хорих болсон ш�##�тгаан нь юу вэ? Өөрсдийнх нь бизнест сөрөг нөлөө үзүүлэх учир уу
Хүүе би лав утаатай тамхиа болиод цахилгаан тамхи хэрэглэж бгаа.бгаа үнэхээр утаанаас с�##�гаж бас хэрэглээг маань хангаж чадаж бгаа.
Ghde yg 2 taltai bgd bga ymldaa
Zarim ni tamhitai tsug hereglej ulam dordood
Zarim ni tamhinaas garch electron tamhia hereglej bga