УЛС ТӨР

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн гуравны нэг нь ТӨҮГ-ууд байна

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ Хөгжлийн банкны зээлийн асуудлаар ярилаа.

Тэрбээр "Монголын ард түмэн хүнсний бараа, шатахууны асуудлаас гадна шударга ёс алдагдаж байгаад бухимдаж байна. Үүний нэг жишээ нь Хөгжлийн банкны зээл юм. Тиймээс УИХ-аас тусгайлан ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийж байна.

Энэ асуудлаар гуравдугаар сарын 29-нд Ерөнхий сонсгол зохион байгуулна. Энэхүү арга хэмжээний үр дүнд хэн хэчнээн хэмжээний зээлийг ямар зорилгоор авсан нь ил болно. Хөгжлийн банкны зээл Монгол Улсын эдийн засагт өгөөжөө өгсөн байх ёстой. Бүрэн бүтэн төлөгдөх ёстой. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын гуравны нэг нь Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд байна. Үүнд анхаарлаа хандуулах ёстой" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

төрийн өмчийн үйлдвэрийн газрууд гэдэг чинь эрх баригчидийн хувийн үйлдвэр гэсэн үг

Холбоотой мэдээ

Back to top button