УЛС ТӨР

"Эрдэнэс Монгол" компани СУЛ ЗОГСОЛТ зарлажээ

“Эрдэнэс Монгол” компани нь хөрөнгийн дутагдалд орж үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн. Хэд хэдэн охин компаниудынх нь ажил цалгардаж, зарим дэд захирлууд нь ажилдаа ирэхгүй байгаа. Тус байгууллагаас санхүүждэг арваад охин компанийн 100 гаруй ажилтан аравдугаар сараас хойш цалингаа авч чадахгүй, ажлаа хаяхад хүрээд байна”.

Энэ бол 2022 оны нэгдүгээр сарын дундаас дуулдаж эхэлсэн мэдээлэл. Тухайн үед тус компаниас тус мэдээллийг эрс үгүйсгэж байсан билээ.

Гэтэл энэхүү мэдээлэл батлагдаж, тус компани "Сул зогсолт хийжээ".

Тодруулбал, тус компани 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр тушаал гаргаж, гуравдугаар сарын 01-нээс ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР сул зогсолт хийж байгаагаа зарлажээ. Сул зогсолт хийх болсон шалтгаан нь ковидын нөлөөгөөр экспорт багасч санхүүгийн хүндрэл бий болсонтой холбоотой аж. Сул зогсолтод хамрагдах ажилчдын нэрсийн жагсаалтыг ч гаргасан байна.

Улсын стратегийн ордуудын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангадаг, асар их мөнгөний эргэлттэй компани бол “Эрдэнэс Монгол”. 2019 онд 11.9 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 265.0 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 48.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн түүнээсээ ногдлол ашиг хуваарилж асан компани. Гуравхан жилийн дотор цалингаа тавьж чадахгүйд хүрчихсэн гэх мэдээлэл үүгээр баталгаажив уу, гэдэг нь эмгэнэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 16, 2022 08:10

Хэтэрхий их хулгайлах юм даа

mgl hyn
mgl hyn
3 сар 16, 2022 08:12

arai arai, ter huwiin kompanuudaas doloon dor udirdlaga eh oronch setgelgui huilgai hiih l bodlogotoi udirdlaguud

Zochin
Zochin
3 сар 16, 2022 08:15

Sul zogsoogyi gazar khovor baikhoo. Erdenes tavan tolgoi sul zogsolt khiigeed khudalch khynd 2 jil bolj bna. Khen ch bichgyi l bsan.

Зочин
Зочин
3 сар 16, 2022 08:53

заа одооо ингээд бүүр б�##�арла�##� даа

Зочин
Зочин
3 сар 16, 2022 09:03

удахгүй бүх үйлдвэрүүд ингээд тэг зогсолт хийнэ

Хэн удирдаад бна
Хэн удирдаад бна
3 сар 16, 2022 10:07

Юу ч хийдэггүй компани бсан, одоо юу хийхийн хаххаха. Түмэнцогт, Ганхүү, Хаянхярваа, Цолмон гээд яг ямар фракц бна. Бод бод.

Зочин
Зочин
3 сар 16, 2022 10:08

Хэтэрхий нүсэр бүтэцтэй мэдээж шүүү дэээ

Зочин
Зочин
3 сар 16, 2022 18:42

Удирдлагыг нь солиочээ, дампуурлаашд

Зочин
Зочин
3 сар 17, 2022 23:35

Ман-н хулгай чинээндээ тулжээ. Өнгөрсөн сонгуулийн хандивыг мөшгөе.

Зочин
Зочин
3 сар 18, 2022 09:47

Ш�##�г�##�т оруул.Арга хэмжээ ав

иргэн
иргэн
3 сар 21, 2022 09:59

АЖИЛ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ ХООСОН ТОЛГОЙНУУД ШҮҮ ДЭЭ, ҮЙЛДВЭР УДИРДАХ, ЯВУУЛАХ ГЭДЭГ ЧИНЬ ЭНД ТЭНД ХУРГАН ДАРГА ХИЙЖ ХУДЛАА ЯРИХААС ӨӨР ....

Холбоотой мэдээ

Back to top button