Нийгмийн

Нас гүйцсэн эр хонины үнэ 300 мянган төгрөг байна

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2022 оны хоёрдугаар сард атны үнэ 1.4 сая төгрөг болж, өмнөх сараас 14.8 мянган төгрөг, соёолон үрээнийх 1.1 сая төгрөг болж, өмнөх сараас 18.9 мянган төгрөг, хязаалан гунынх 1.3 сая төгрөг болж, өмнөх сараас 22.6 мянган төгрөгөөр тус тус буурсан байна. Эр хонины үнэ 213.9 мянган төгрөг болж, өмнөх сараас 2.4 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 154.1 мянган төгрөг болж, өмнөх сараас 1.3 мянган төгрөгөөр өссөн байна.

Эр хонины үнэ 2022 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотод хамгийн их буюу 300.0 мянган төгрөг болж, өмнөх сараас өөрчлөлтгүй байна. Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 175.4 мянган төгрөг болж, өмнөх сараас 1.0 мянган төгрөгөөр өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button