УЛС ТӨР

Х.Баттулгын ЭРГЭН ИРЭЛТ

Хаврын улс төр Ардчилсан намын даргын сунгаагаар эхэлж байна. О.Цогтгэрэлийн талын АН-ын даргын дотоод сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөхөө зарлаж, тус бүр 500 саяын дэнчингээ байршуулаад байгаа юм.

Өнөөдөр тэд нэр дэвшигчийн батламжаа гардаж авцгаав. Эл үйл явдал Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бараг л ЭРГЭН ИРЭЛТ байв. Учир нь тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулиар хойш олны өмнө ил гарч үзэгдэж, харагдаагүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх гэсэн статустайгаар нууцлагдмал байдалтай байсаар өдий хүрч ирсэн билээ.

Улмаар өнөөдөр үүнийгээ үгүйсгэж "Би МАН-ын Ерөнхий сайдын зөвлөх биш хэмээж Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юу гэдгийг тогтоох сунгаа гэж бодож байна. Төрийн гурван өндөрлөг нэг намаас байна гэдэг нь ардчилсан нийгэмд ямар нөлөөтэй байгааг бид яс махаараа, амьдралаараа мэдэрч байна" хэмээсээр ийн гарч ирэв.

Ийнхүү Монголын Ардчиллын салхины чиг чухам хаашаа эргэхийг хүлээх бас нэгэн хүүлээлт эхэлж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button