Нийгмийн

Улсын хэмжээнд 32 мянган мал хорогджээ

Том малын зүй бус хорогдол 2022 оны эхний хоёр сард улсын хэмжээнд 32.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 508.1 мянгаар буурсан байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 14.0 мянга, хонь 12.2 мянга, үхэр 3.8 мянга, адуу 2.2 мянга, тэмээ 36 толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 43.4 хувийг ямаа, 37.7 хувийг хонь эзэлж байна.

Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2022 оны эхний хоёр сарын байдлаар Архангай аймагт 4.4 (13.6 хувь) мянга, Хэнтий аймагт 4.2 (13.0 хувь) мянга, Ховд аймагт 4.1 (12.7 хувь) мянга, Хөвсгөл аймагт 3.4 (10.5 хувь) мянга, Баян-Өлгий аймагт 3.2 (9.8 хувь) мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 59.6 хувийг эзэлж байна.

Улсын хэмжээнд 2021 оны эцэст тоологдсон 30.8 сая эх малын 7.4 мянга (0.02 хувь) нь 2022 оны эхний хоёр сард хорогдсон байна. Архангай, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймагт хээлтэгч мал 0.8-2.1 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 60.9 хувийг эзэлж байна. Харин 649 хээлтүүлэгч хорогдсоноос бух 241, ухна 197, хуц 158, азарга 53 тус тус байна.

Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сард 1.6 мянган мал өвчнөөр хорогдсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 486 (45.1 хувь) толгойгоор өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button