УЛС ТӨР

500 САЯЫН ДЭНЧИН: Мөнгөтэйд нь боломж олгодог АН-ын олонх болох МӨРӨӨДӨЛ

АН-ын үндэсний бодлогын хорооноос намын даргын сунгаа зарлаж, түүнд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөхөөр болоод, өнөөдөр сонгогчидтойгоо уулзахаар орон нутгийг зорилоо.

Тэд АН-ын даргад өрсөлдөхийн тулд тус бүр 500 сая төгрөгийн дэнчин төлсөн гэх. Уг мөнгийг сонгуулийн сурталчилгаа, үйл ажиллагаанд зарцуулах юм гэсэн.

2016 онд АН-ын даргыг сонгож байхад дэнчингийн мөнгө нь дор хаяж 250 сая гэсэн босготой байв. Тухайн үед нэр дэвшихээр санаархсан ч дэнчингийн мөнгө өндөр байсан тул Ж.Батзандан нэлээд бухимдаж, мэдээлэл хийж байлаа. Түүний хэлж байсан шиг дэнчингийн мөнгийг 250-500 сая төгрөг болгож байгаа нь энэ намын дурын залуу гишүүнийг намын даргад өрсөлдөх эрхийг нь хааж байгаа хэлбэр юм.

Өөрөөр хэлбэл мөнгөгүй мөртлөө намаа шинэчлэе гэсэн сэтгэлтэй хэн нэгэн нэр дэвших боломжийг хааж, эрх мэдэл, албан тушаалтай, хөрөнгө мөнгөндөө хахаж цацсан хүмүүст боломж олгодог нь байж боломгүй, шударга бус хэрэг.

АН 2022 оны бар жил шинэчлэгдэнэ, олуулаа биш олонх болно, гоё сайхан болно, дунд, доод шатанд эрх мэдэл төвлөрүүлнэ гэж баахан ярих. Гэхдээ наанаа бол мөнгөтэй, төгрөгтэй, цөөхөн хэдхэн олигархиуддаа боломж олгож байгаа нь ил тод байна. Уг нь энэ байдлаасаа салж байж л АН нам шиг нам болох ёстой.

2016 онд АН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлсэн М.Чимэддорж “Мөнгөний эсрэг мөнгөөр тэмцэхгүй. Мөнгөний эсрэг зарчим, ёс зүйгээр тэмцэх ёстой. Мөнгөтэй нь өрсөлдөх боломжтой байж болохгүй” хэмээж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БУРМАА ДҮҮд
БУРМАА ДҮҮд
3 сар 16, 2022 15:22

АЛБАН ТУШААЛ ЗАРЖ 60ТЭРБУМ БОСГОДОГ МЕХАНИЗМ БОЛ ЛАВ БИШ. БАС ХУЛГАЙГААР БАНК САНГУУДЫГ ХУЛГАЙЛДАГ ЯВДАЛ БАС БИШ . ЮМ ИЛ ЦАГААН ТОДОРХОЙ БАЙСАН НЬ ДЭЭР ДЭЭ . ЭНЭ ЧИНЬ ХАРИН БОЛЖ БАЙГАА ЮМ . ЯАГААД ГЭВЭЛ ЭХЛЭЭД ГЭРЭЭ ЗАС . ДАРАА НЬ ТӨРӨӨ ЗАС ГЭДЭГ ҮГ МӨН ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА. ХАРСАН БОЛГОНОО БҮҮ ШҮҮМЖИЛ . БУРМАА

Зочин
Зочин
3 сар 16, 2022 18:26

Үзэл бодлоор бус мөнгөөр сонгогдох нь энэ нам мөхөж байна дөө

Холбоотой мэдээ

Back to top button